bagsh-1.jpg

2017-12-16 11:12
 БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Ерөнхий боловсролын сургуулийн гурван ээлжээр хичээллэж байгаа багш нарт илүү цагийн мөнгө олгохоор шийдвэрлэв. Нийт 574,6 сая төгрөгийг ирэх онд төсөвлөсөн байна. Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 20 сургууль гурван ээлжээр хичээллэдэг. Мөн эдгээр сургуулийн гадна орчны гэрэлтүүлэг, камер, замын тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагчтай болгохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг болгосон юм.  

hoid-solongos.jpg

2017-12-16 11:10
Хойд Солонгосын армийн дэд маршал Хуанг-Пён Со цаазлуулсан гэх мэдээлэл байна. Тэрбээр хамгийн сүүлд аравдугаар сарын 30-нд олон нийтэд харагджээ. Түүнийг өнгөрсөн сарын сүүлчээр цаазалсан байж магадгүй бөгөөд он гарсанаас хойш намынхаа нөхөдтэй тэрсэлдэх болжээ. Иймд түүнийг намын бодлогоос гажсан, гаднын байгууллагад улсын нууц задалсан хэрэгт буруутгасан аж. Энэ тухай тус улсын зүгээс ташаа мэдээлэл […]

per.jpg

2017-12-16 10:52
Сар бүр танилцуулдаг Монголбанкны “Орон сууцны үнийн индекс” бэлэн болжээ. Арваннэгдүгээр сард шинэ орон сууцны ам.метрийн дундаж үнэ 2.201.000 төгрөгт хүрч, өмнөх сараас 1.06, өнгөрсөн жилийн мөн үеэс 6.77 хувиар өссөн байна. Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр үнэтэй буюу гурван сая 70 мянган төгрөг байгаа бол Сонгинохайрханд хямд байгаа юм. Харин хуучин хоёр өрөө байрны үнэ […]

social.jpg

2017-12-16 10:45
Мэдээллийн технологийн бодлогын зөвлөлийн хурал 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр болж журмын төсөл, ирэх оны үйл ажиллагааны чиглэл, гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын зорилтын талаар хэлэлцэв. “Төрийн үйлчилгээг цахимжуулснаар хүн хүч, цаг хугацаа хэмнэхээс гадна авлига, хүнд суртал үгүй болж, иргэдэд ил тод, нээлттэй байх боломж бүрдэнэ” гэж Монгол […]

shine-on.jpg

2017-12-16 10:33
Хүн бүхний хүсэн хүлээдэг шинэ жилийн он гарахад 10 гаруй хоног үлдлээ. Айл гэр, албан байгууллага гоёлоо дааж ядсан ганган ногоон гацуураар чимж, хотын гудамж цаанаа нэг л өнгөлөг. Сүхбаатарын талбайд өчигдөр сүлд модны гэрэл асаах ёслол болж, хотын удирдлагууд ёслолын ажиллагаа нээснийг мэдэгдэв. Жавар тачигнасан өвлийн хүйтэнийг үл анзаарч, хүн бүхний сэтгэлд хүүхэд нуугдсан […]

tsagdaa-3.jpg

2017-12-16 10:30
Дундговь аймгийн Сайнцагаан сумын цагдаагийн нэгэн гэр бүл шатаж байсан гэрээс хүний амь нас аварчээ. Тус сумын долдугаар багт орших суух иргэний гэр энэ сарын 14-15-нд шилжих шөнө 00:50 цагт шатсан байна. Энэ үед Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Даваадорж, цагдаагийн ахлах ахлагч Л.Мөнхчимэг нар шуурхай арга хэмжээ авч, Онцгой байдлын газарт яаралтай дуудлага […]

tsahilgaan.jpg

2017-12-16 10:15
Цахилгааны төлбөр нь тухайн өрхийн хэрэглээтэй тохирч байгаа эсхид ихэнх хүмүүс эргэлздэг. Ийм тохиолдолд mytog.mn сайтад хандаж, цахилгаан хэрэгслийнхээ мэдээллийг оруулж, сарын төлбөрөө ойролцоогоор тооцох боломжтой юм байна. Мөн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн лавлах утас 7004-7004-т хандаж, мэргэжилтнээр шалгуулж болох аж. Төлбөрийн бичилт хэрэглээнээс зөрж буй эсэхийг шалгуулахад үнэ төлбөргүй бөгөөд гэр хорооллын өрхүүдийн […]

po-1.jpg

2017-12-16 10:00
Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрийн 50 гаруй ажилтныг санаатайгаар хордуулсан байж болзошгүй гэх мэдээлэл байна. Энэ сарын эхээр тус үйлдвэрийн зарим ажилтан хордлогын шинж тэмдэгтэй эмнэлэгт хүргэгдэж яаралтай тусламж авсан юм. Тэд манай улсад байдаггүй химийн хорт бодисонд хордсон гэх дүгнэлт гарчээ. Санаатайгаар ажилтнуудын эрүүл мэндэд халдсан энэ үйлдэлийн цаана тус үйлдвэрийн удирлагуудыг харлуулах, нийгэмд сөрөг мэдээлэл […]

inm.jpg

2017-12-15 16:48
Чингэлтэй дүүргийн эмнэлгийн коридорт буй  эмээ, өвөөгийн зураг сошиал орчинд тархаж олны анхааралд өртсөн. Хүйтэн коридорт даарч хэвтсэн эмгэнийхээ гарыг дулаацуулж буй өвөөгийн зургийг харсан Н.Ганбаяр гэх сайхан сэтгэлт залуу настангуудыг өнөөдөр эргэжээ. Тэд өөрийн танил хувийн эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэх санал тавьж, зөвшөөрснийх нь дагуу зорин очсон боловч хүүхдүүд нь зөвшөөрөөгүй тул ийнхүү харьяа дүүргийн […]

ATG.jpg

2017-12-15 16:24
АТГ-аас Эрчим хүчний сайд асан Д.Зоригт болон тус хорооны дарга асан С.Отгонбаяр, ДЦС-IV ТӨХК болон ЦДҮС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Цэвээн, Ж.Равдандорж нарыг шалгаж байна. Тэднийг ажлаас чөлөөлөх тушаал гарсны дараа 216.2 сая төгрөгийг дур мэдэн зарцуулсан, Даланзадгад ДЦС-ын турбин шинэчлэх тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг үр ашиггүй болгосон хэрэгт буруутган Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж […]