Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрийн 50 гаруй ажилтныг санаатайгаар хордуулсан байж болзошгүй гэх мэдээлэл байна. Энэ сарын эхээр тус үйлдвэрийн зарим ажилтан хордлогын шинж тэмдэгтэй эмнэлэгт хүргэгдэж яаралтай тусламж авсан юм. Тэд манай улсад байдаггүй химийн хорт бодисонд хордсон гэх дүгнэлт гарчээ.
Санаатайгаар ажилтнуудын эрүүл мэндэд халдсан энэ үйлдэлийн цаана тус үйлдвэрийн удирлагуудыг харлуулах, нийгэмд сөрөг мэдээлэл тараах гэсэн оролдлого байж магадгүй талаар хүмүүс ярьж эхэллээ. Энэ хэргийг дараа дараагийн шатанд шалгах болно гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлэв.