Дундговь аймгийн Сайнцагаан сумын цагдаагийн нэгэн гэр бүл шатаж байсан гэрээс хүний амь нас аварчээ. Тус сумын долдугаар багт орших суух иргэний гэр энэ сарын 14-15-нд шилжих шөнө 00:50 цагт шатсан байна. Энэ үед Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Даваадорж, цагдаагийн ахлах ахлагч Л.Мөнхчимэг нар шуурхай арга хэмжээ авч, Онцгой байдлын газарт яаралтай дуудлага мэдээлэл өгчээ.
Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Даваадорж өмнө жорлонд унасан нярай хүүхдийн амь насыг аварч байсан гавъяат үйлстэн юм. Цагдаагийн ахлах ахлагч Л.Мөнхчимэг нь тус Цагдаагийн газрын ахмад ажилтан бэлтгэл хошууч Ц.Лхагваагийн төрсөн охин бөгөөд мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Даваадорж нар нь нэг гэр бүлийн алба хаагч нар юм.
Цагдаагийн алба хаагчийн, иргэний үүргээ нэр төртэй биелүүлэн, эрдэнэт хүний амь насыг галын аюулаас аварсан алба хаагчдадаа баяр хүргэж ажлын амжилт хүсье.