Сар бүр танилцуулдаг Монголбанкны “Орон сууцны үнийн индекс” бэлэн болжээ. Арваннэгдүгээр сард шинэ орон сууцны ам.метрийн дундаж үнэ 2.201.000 төгрөгт хүрч, өмнөх сараас 1.06, өнгөрсөн жилийн мөн үеэс 6.77 хувиар өссөн байна. Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр үнэтэй буюу гурван сая 70 мянган төгрөг байгаа бол Сонгинохайрханд хямд байгаа юм. Харин хуучин хоёр өрөө байрны үнэ дунджаар 71.2 сая болж жилийн өмнөхөөс 4.17 хувиар хямдарчээ.
Өнгөрсөн сард шинэ орон сууцны борлууллт 30 орчим, хуучных нь 40 гаруй хувиар өссөн аж. Хуучин орон сууцны үнэ хямдарсан нь борлуулалт нэмэгдэхэд нөлөөлжээ. Тэгвэл түрээсийн нэг өрөө байрны дундаж үнэ 432, хоёр өрөөнийх 570, гурван өрөөнийх 680, дөрвөн өрөөнийх 850 мянган төгрөг байна.