Zorigoo.jpg

2017-12-01 11:42
Засгийн газрын өнөөдрийн (2017.12.01) хуралдаанаар Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материалыг нууцаас гаргах асуудлыг хэлэлцэн, дэмжлээ. Гэхдээ эл асуудлыг Дээд Шүүх эцэслэн шийдвэрлэх юм байна. Энэ удаагийн Засгийн газар С.Зориг агсны  хэрэгт холбогдох 14926 хуудас материалыг улсын нууцаас гаргах асуудлыг хэлэлцсэн юм.

hordlogo.jpg

2017-12-01 11:21
Өнгөрсөн шөнө (2017.11.30-12.01) Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийн хордлогонд орсон байна. Тэднийг аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн бөгөөд одоогоор 18 хүний биеийн байдал дунд зэрэг, хоёр нь хүнд байгаа аж. Угаарын хийн хордлогод орсон бол эмч, эмнэлгийн тусламж ирэх боломжгүй  үед ойр эмийн сангаас төмөр болон кобальт агуулсан эмийн бэлдмэл / цитохрома С […]

huuhed.jpg

2017-12-01 10:42
Бидний ирээдүйн залгамж халаа болсон бяцхан үрсээ сайн хүн болж төлөвшүүлэхэд эцэг эхчүүдийг үүрэг оролцоо, үлгэр дууриалал маш чухал байдаг. Охин хүү хоёрын зан ааш, хувь хүний онцлог хоорондоо харилцан адилгүй учираас өөр арга барилаар хүмүүжүүлэх, зааж сургах хэрэгтэй болдогийг та анзаардаг уу. Ялангуяа эрэгтэй хүүхдийг хэрхэн сайн хүн болгон төлөвшүүлэх вэ. Энэ тухай бяцхан […]

zorig.jpg

2017-12-01 10:23
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хэргийг нууцын зэрэглэлээс гаргах тухай асуудлыг яг одоо хэлэлцэж байгаа юм. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдох 15 мянган хуудас материал байдаг бөгөөд 74 хуудас нь захиалагчтай холбогддог тул улсын нууцад үлдээж, 14926 хуудсыг нь нууцаас гаргахаар ярьж байгаа аж. Мөн агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлэх […]

agaar.jpg

2017-12-01 09:59
Өнөө өглөөний байдлаар Хан-Уул дүүргийн “Мишээл экспо” төвийн орчимд “утаагүйу байна. Харин  Баянхошуу, Нисэх, Толгойтод агаарын бохирдол хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Ингээд агаарын чанарын мэдээг хүргэе.

serjee.jpg

2017-12-01 09:47
-Энэ онд  Замын-үүд суманд 10 гаруй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэрэг бүртгэгдсэн байна- Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хоёрдугаар сургуулийн сурагч найман настай Д.Сэржмядаг охин сураггүй алга болоод 28 хонож байна. Одоог хүртэл охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр. Өмнө нь манай сонины тусгай сурвалжлах баг энэ хэргийн талаар газар дээр нь очиж, мэдээлэл бэлтгэн сурвалжилсан билээ. […]

Untitled-8.jpg

2017-12-01 09:30
Биткойны ханш олны анхаарлыг татсаар байна. Арваннэгдүгээр сарын 29-нд биткойны ханш дээд түвшиндээ хүрч, 11377 ам.доллар болсны эцэст орой нь 2000 гаруй ам.доллараар буурч, 9290 ам.доллар болжээ. Ийнхүү ханш нь 25 хувиар унасан тухай биржийн мэдээлэл баталж байна. Харин өчигдрөөс 10 мянган ам.доллараас дээш ханштайгаар борлуулагдаж эхэлжээ. Ерөнхийдөө дэлхий дахинаа хамгийн алдартай криптовалютын ханш өнгөрсөн […]

2-1024x683.jpg

2017-12-01 09:24
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос зохион байгуулан өчигдөр Улаанбаатар хотод агаарын бохирдол хамгийн өндөр байдаг Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн зарим газруудад холбогдох албан тушаалтнууд ажиллав. Өргөдлийн байнгын хороо 2017 оны нэгдүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаараа агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулах чиглэлээр нэн даруй авч хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тогтоон 01 тоот тогтоол гаргаж, Засгийн газар болон Улаанбаатар […]

mal.jpg

2017-12-01 09:10
Малдаа явсан эмэгтэй осгож нас барсан байна. Талийгаач Б нь  Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат байсан аж. Энэ хэргийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагаа хийж байгаа юм байна.

tanzania-travel.adapt_.1900.jpg

2017-12-01 09:10
Танзани улсад үндэсний эрчим хүчний системд нь доголдол гарсны улмаас орон даяар тог цахилгаангүй болжээ. Энэ тухай Үндэсний эрчим хүчний компанийн мэдэгдэлд үндэслэн “Reuters” агентлаг мэдээлсэн байна. “Техникийн доголдлын улмаас манай үндэсний эрчим хүчний системд холбогдсон бүх бүс цахилгаан эрчим хүчгүй боллоо” гэж мэдэгдэлд дурдсан байна. Одоогоор доголдлыг засахаар ажиллаж байгаа гэнэ.