Өнгөрсөн шөнө (2017.11.30-12.01) Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийн хордлогонд орсон байна. Тэднийг аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн бөгөөд одоогоор 18 хүний биеийн байдал дунд зэрэг, хоёр нь хүнд байгаа аж.

Угаарын хийн хордлогод орсон бол эмч, эмнэлгийн тусламж ирэх боломжгүй  үед ойр эмийн сангаас төмөр болон кобальт агуулсан эмийн бэлдмэл / цитохрома С 10-30 мг булчинд, Ферумлека 5 мл судсанд, цианокобаламин буюу витамин Б 12-ийг  300-500 мкг булчинд тарих, натрийн 0,9 хувийн уусмалыг дуслаар хийхийн өмнө 50-100 мл цус авч асгах, дусал дуусах алдад лазекс, цуросемид зэрэг шээс хөөх бэлдмэлийг 1,0 дусалдаа хийж хүчээр шээлгэж шээс хөөж хорыг гадагшлуулах боломжтой.

By updown

One thought on “Дархан-Уул аймагт 20 хүн угаарын хийн хордлогод оржээ”
  1. ямар шалтгаантай хордлого гэдгийг шинжилгээний хариу гараагүй тул хараахан тодорхойлоогүй байна. Нийт 27 хүнд хордлогын шинж тэмдэг илэрч, 21 хүн эмнэлэгт эмчилэгдэж байна. Эдгээр хүмүүсийн биеийн байдал гайгүй байгаа ба эмчилгээ, шалтгааныг тодорхойлох тандалт судалгаа хийгдэж, УБ хотоос мэргэжлийн эмч нарын баг ажиллахаар ирж явна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн