Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хэргийг нууцын зэрэглэлээс гаргах тухай асуудлыг яг одоо хэлэлцэж байгаа юм.
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдох 15 мянган хуудас материал байдаг бөгөөд 74 хуудас нь захиалагчтай холбогддог тул улсын нууцад үлдээж, 14926 хуудсыг нь нууцаас гаргахаар ярьж байгаа аж.
Мөн агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлэх зарим ажлын талаар хэлэлцэх аж. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улаанбаатар хотын дарга С.Батболд болон бусад холбогдох албаны хүмүүс өчигдөр нийслэлийн утаатай бүсэд ажилласан юм.