halzan.jpg

2017-09-13 15:48
Нийслэлийн Байгаль орчны газраас Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Дээндийн амны “Сайхан булаг”, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Халзан амны булаг”, “Хөндлөнгийн амны булаг”-ийн эхийг тохижуулж хамгаалах ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэлээ. Булгийн хамгаалалтын хашаа, шонг анх удаа хүнсний зориулалттай хаягдал хуванцарыг дахин боловсруулсан материалаар хийж, ахуйн хэрэглээний […]

barivjilgaa.jpg

2017-09-13 15:36
Их Британид хоёр цэргийг оруулаад гурван хүн террорист гэмт хэрэгт холбогджээ. Мөрдлөг шалгалтын явцад эдгээр гурван хүн “Үндэсний үйлдэл” хэмээх тус улсад хориотой неонацист бүлэглэлд харьяалагддаг болохыг тогтоожээ. Тэднийг өчигдөр шүүхэд шилжүүлсэн байна.

ззз.jpg

2017-09-13 15:19
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Хоккайдо, Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн тэргүүн Цүтомү Такэбэ-г хүлээн авч уулзлаа. Ноён Ц.Такэбэ УИХ-ын дарга М.Энхболдод хандан хоёр орны найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр олон жилийн турш хамтран зүтгэж яваа, анд нөхөр Тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна гээд, “Монголын улс төрийн тогтвортой байдлын төлөө, […]

Парламент.jpg

2017-09-13 15:01
Одоогоос яг 27 жилийн тэртээ буюу 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа хуралдуулснаар Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламентын намтрын хуудас эхэлсэн түүхтэй. Энэ бол монгол төрийн тогтолцооны нэгэн шинэ түүх бөгөөд эдүгээ хүртэл парламентын засаглал шинэ Үндсэн хуулиар баталгаажиж, төлөвшин хөгжиж байна. Манай улсад байнгын ажиллагаатай парламент […]

hotiin-darga.jpg

2017-09-13 14:51
Бельгийн 50 мянган хүн амтай Мускрон хотын дарга даваа гарагийн орой гэрийнхээ ойролцоох оршуулгын газарт хоолойгоо хэрчүүлсэн байдалтай олджээ. Тэрээр оршуулгын газрын хаалгыг өдөр бүр нээж, хаадаг уламжлалтай байсан аж. Хотын даргыг хөнөөсөн байж болзошгүй сэжигтэн этгээдийг саатуулсан байна. Гэмт этгээд 18 настай бөгөөд нэгэн  үл таних этгээдийн цогцос оршуулгын газарт байгаа тухай дуудлага цагдаагийн […]

Irma.jpg

2017-09-13 14:37
“Харви”, “Ирма” хар салхины улмаас АНУ-ын эдийн засагт гарсан нийт хохирлын хэмжээ 290 тэрбум ам.доллар буюу тус улсын ДНБ-ий 1.5 хувьтай тэнцэж байна. Энэ талаар АВС сувагт “AccuWeather” цаг уурын компанийн ерөнхийлөгч Жоэл Майерс мэдэгдлээ. “Ирма” хар салхинаас учирсан хохирол 100 орчим тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 0.5 хувьтай тэнцэж байна. Харин “Харви” нь тус улсын […]

TT.jpg

2017-09-13 14:21
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад гэмтэл гарч, шуурхай арга хэмжээ авсны үр дүнд гал бүрэн унтарчээ. Энэ талаар ТЭЦ-4 ТӨХК-ийн Ерөнхий инженер Б.Дашдаваагаас тодруулахад “ТЭЦ-4 ТӨХК-ийн 3Т трансформаторын оруулга буудсаны улмаас гэмтэл гарсан. Шуурхай арга хэмжээ авч, одоогоор сэргээн засах ажлыг хийж байна. Үйл ажиллагааг хэвийн болгохоор ажилчид шуурхай ажиллаж байна. Гэмтлийн улмаас өөр бусад сүлжээнд […]

esgii.jpg

2017-09-13 14:17
Өнөөдөр (2017.09.13) Сүхбаатарын талбайд “Монголын нууц товчоо”-г  108 мерт урт эсгийн дээр урласан  зээгт  наамлан бүтээлийг олны хүртээл болголоо. Дүрслэх урлагийг гар урлалын нэг төрөл болох эсгий зээгт оёдлоор хослуулан бүтээсэн энэхүү өв  соёлын хосгүй үнэт бүтээлийг 21 аймгийн 5000 гаруй урлаач 2015 оноос эхлэн хоёр жил гаруйн хугацаанд шаглаж дуусгажээ. Эсгий ширмэл бүтээлд 108 […]

tower.jpg

2017-09-13 13:49
Британийн цагдаагийн газар өнгөрсөн зургаадугаар сарын 14-нд томоохон гал гарсан Лондоны Grenfell Tower 24 давхар цамхгийн байруудад мөнгөний хулгай гарсан хэргийг шалгаж байгаа тухай The Independent мэдэгдлээ. Хууль сахиулах байгууллагын үзэж буйгаар хулгай гал гарснаас хойш хэд хоногийн дараа гарсан гэнэ. Түүнчлэн гэмт хэрэгтэн нь цагдаагийн газрын ажилтан байх магадлал өндөр байгаа аж. Гэхдээ яг […]

ТЭЦ4.jpg

2017-09-13 13:36
“ДЦС-4” ТӨХК -ийн хашаанд под станц шатаж байна гэсэн дуудлага 2017.09.13-ны 12:21 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 18, 14, 26, 30 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж байна. Гал сөнөөгчид шуурхай ажиллан галын тархалтыг зогсоосон, галыг бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.