Өнөөдөр (2017.09.13) Сүхбаатарын талбайд “Монголын нууц товчоо”-г 108 мерт урт эсгийн дээр урласан зээгт наамлан бүтээлийг олны хүртээл болголоо. Дүрслэх урлагийг гар урлалын нэг төрөл болох эсгий зээгт оёдлоор хослуулан бүтээсэн энэхүү өв соёлын хосгүй үнэт бүтээлийг 21 аймгийн 5000 гаруй урлаач 2015 оноос эхлэн хоёр жил гаруйн хугацаанд шаглаж дуусгажээ.
Эсгий ширмэл бүтээлд 108 метр цагаан эсгий, 2000 км зээг, 20000 метр тэмээний ноосоор хийсэн утас, 10 ширхэг тэвнэ, 120 ширхэг зүү, 32 өнгийн 100 гаруй литр будаг, 288 летр нягтруулагч таар, 110 метр цагаан даавуу орсон байна.
Чингис хааны амьдрал ахуй, монгол түмний аж амьдрал, ёз заншлыг харуулахдаа монгол зураг, үндэсний хээ угазлыг хослуулж, буган чулуу, хадны сүг зургийг оруулсан аж.