2017-08-22 10:09
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өчигдөр (2017.08.21) Ерөнхийлөгч Х.Баттулгад “УИХ-ын ээлжит бус чуулганыг 2017 оны есдүгээр сарын эхний 7 хоногт багтаан зарлан хуралдуулах” зарлиг гаргуулах хүсэлтээ хүргүүлэв. Тэрбээр дөрвөн үндэслэлээр ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулдах нь зүйтэй гэж үзжээ. Үндэслэлд дурдсанаар Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангасан эсэхэд хяналт тавих, багш нарын цалин болон хүүхэд бүрт олгох […]




