УИХ-ын гишүүн О.Баасанхүү өчигдөр (2017.08.21) Ерөнхийлөгч Х.Баттулгад “УИХ-ын ээлжит бус чуулганыг 2017 оны есдүгээр сарын эхний 7 хоногт багтаан зарлан хуралдуулах” зарлиг гаргуулах хүсэлтээ хүргүүлэв. Тэрбээр дөрвөн үндэслэлээр ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулдах нь зүйтэй гэж үзжээ.
Үндэслэлд дурдсанаар Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангасан эсэхэд хяналт тавих, багш нарын цалин болон хүүхэд бүрт олгох 20.000 төгрөгийн санхүүжилтийн асуудлыг улсын төсөвт бүрдүүлэх, мөн ирэх оны тавдугаар сард БНХАУ-аас зээлсэн 1.0 тэрбум доллартай тэнцэх юанийн зээлийн хүү болох 160.0 сая долларыг тус тус төлөхөөр байгаа тул бэлтгэл ажлын талаар хэлэлцэх шаардлагатай гэсэн байна.
1 comment
зөв зөв. дандаа л зөв зүйл ярих юм даа