hatan-haan.jpg

2017-08-08 10:49
Хатан хаан өдөрт дөрвөн удаа архины төрлийн коктейль хэрэглэдэг. Ингэхдээ эхнийхийг нь өглөөний цайны дараа, дараагийнхыг нь өдрийн хоолны дараа, гурав дахийг нь оройн хоолны дараа бол дөрөв дэхийг нь унтахын өмнө уудаг гэж Independent дамжуулжээ. Энэ мэдээ интернэтийг шуугиулж байна. Олон нийт Их Британийн хатан хаан II Елизаветаг бөглөө мултлах дуртай гэсэн мэдээллийг дамжуулан […]

agaariin-zam.jpg

2017-08-08 10:19
Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн тэргүүтэй албаны хүмүүс Хятадын иргэний нисэхийн удирдах газар (Civil Aviation Administration of China)-ын Дэд дарга Ноён Bан Жикин тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтын үеэр өмнөд хөрштэй хиллэх агаарын хаалгын тоог нэмэгдүүлэх харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт тус хоёр байгууллагын техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, агаарын хаалганы тоог […]

tarvaga.jpg

2017-08-08 10:07
Өчигдөр орой (2017.08.07) СХД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагчид 23 цагийн орчимд “Эмээлт” авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоон дээр нийслэл рүү ирж явсан автомашинаас найман тарвагны мах хураан авчээ. Тарвагыг Төв аймгийн Аргалант сумаас агнасан байна. Хууль бус ан хийсэн иргэдийг Цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.

shulhii.jpg

2017-08-08 09:56
Малын гоц халдварт өвчин шүлхий дэгдсэн Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт, Сайнцагаан сумдыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ. Шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, ухуулан таниулах шаардлагатай арга хэмжээг цаг тухай бүрт авч хэрэгжүүлэхийг сумдын Засаг дарга нарт даалгасан байна. Харин Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн I, XXII хороонд гарсан шүлхий өвчний голомтод тус дүүргийн “Шуурхай удирдлагын штаб” 24 цагийн турш хяналт тавьж […]

ene-udur.jpg

2017-08-08 09:49
09.00 цагт Гадаад хэргийн яаманд Монгол Вьетнам улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болно. 10.00 цагт АНУ-наас HackUB хакатон буюу шинэ санаа, инноваци бүхий бүтээгдэхүүн гаргах уралдааны ёслолын үйл ажиллагаа Startup Terminal, Их Монгол төв, Их Монгол хороолол, БЗД, Улаанбаатар /Дүнжингаравын баруун талд, Good Price дэлгүүртэй шилэн барилгын 3 давхар/-т болно. 11.30 цагт  УИХ-ын гишүүн Д. Гантулгатай холбоотой […]