Малын гоц халдварт өвчин шүлхий дэгдсэн Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт, Сайнцагаан сумдыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ. Шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, ухуулан таниулах шаардлагатай арга хэмжээг цаг тухай бүрт авч хэрэгжүүлэхийг сумдын Засаг дарга нарт даалгасан байна.

Харин Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн I, XXII хороонд гарсан шүлхий өвчний голомтод тус дүүргийн “Шуурхай удирдлагын штаб” 24 цагийн турш хяналт тавьж байгаа юм байна. Өнгөрсөн баасан гаригт устгасан үхрийн тоо 118 болсныг Онцгой комиссын даргын тушаалаар ажиллаж байгаа тус штабаас мэдээлжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн