Өчигдөр орой (2017.08.07) СХД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагчид 23 цагийн орчимд “Эмээлт” авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоон дээр нийслэл рүү ирж явсан автомашинаас найман тарвагны мах хураан авчээ. Тарвагыг Төв аймгийн Аргалант сумаас агнасан байна. Хууль бус ан хийсэн иргэдийг Цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.