Хатан хаан өдөрт дөрвөн удаа архины төрлийн коктейль хэрэглэдэг. Ингэхдээ эхнийхийг нь өглөөний цайны дараа, дараагийнхыг нь өдрийн хоолны дараа, гурав дахийг нь оройн хоолны дараа бол дөрөв дэхийг нь унтахын өмнө уудаг гэж Independent дамжуулжээ.

Энэ мэдээ интернэтийг шуугиулж байна. Олон нийт Их Британийн хатан хаан II Елизаветаг бөглөө мултлах дуртай гэсэн мэдээллийг дамжуулан нэлээд дуулиан шуугиан үүсгээд байна. Тэд өдөрт заасан хэмжээнээс гурав дахин их согтууруулах ундаа хэрэглэдэг нь британичуудын анхааралд ихэд өртжээ. Хатан хаан өдрийн цагаар жин, эсвэл дарсанд дурладаг. Хааяадаа мартини хүртдэг аж. Харин орой хундага оргилуун дарс уудаг гэнэ.

Британийн дүрэм журмаар бол хатан хаан II Елизавета өдөр бүр ийм хэмжээний архи хэрэглэвэл архичин болно. Учир нь тэр эмч нарын заасан хэмжээнээс гурав дахин хэтрүүлдэг гэсэн үг. Интернэтийн зарим хэрэглэгч энэ мэдээлэлтэй холбоотойгоор хошигнож, хатан хаантай адилхан архинд дуртай юм байна гэцгээх болжээ. Тухайлбал нэг хэрэглэгч “Би зөв л хэрэглэж байгаа юм байна”, “Бид хоёр ямар нэгэн зүйлээрээ адилхан гэж бодож байсан нь үнэн байж” гэж бичсэн байна.

Гэхдээ дээрх мэдээллийг Букингемийн ордонд 1982-1993 онд ажиллаж байсан ахлах тогооч Даррен Макгрейди үгүйсгэжээ. Тэрбээр “Хэрвээ тэгж их уувал тэр согтоно шүү дээ” хэмээн хэлсэн байна. Макгрейди хатан хаанаа өглөө босоод л шууд ууж эхэлдэг, хэдий хэмжээний архи уудаг талаар огт яриагүй гэж баталсан байна. “Би зөвхөн түүнийг жин, дюбоннед дуртай гэдгийг л хэлсэн” хэмээн тэрбээр ярьсан байна.

Э.ЗАЯА

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн