Odnoo.jpg
2017-07-28 02:39
МУГЖ И.Одончимэгийн төрсөн өдрөөр жүжигчин Т.Бархүү гэрлэх санал тавьж, сүйн бөгж бэлэглэжээ. Тэрээр үүний дараа “Никитон” хамтлагийн “Дурлалын гэмт хэрэг” киноны дуу “Чи минийх” дууг зориулан дуулсан байна. И.Одончимэг хэлэхдээ урлагт амьдралаа зориулж явсны хариуд энэ сайхан ханийг надад илгээсэн гэж боддог юм гэж сэтгэлээ хуваалцжээ. https://www.youtube.com/watch?v=AgPlY4e_jTs

Seetegneh.jpg
2017-07-28 02:26
-Эелдэг занг сээтэгнэлтэй андуурах эрчүүд, Хүнлэг занг өөрийг нь сонирхоод байна гэж андуурах эмэгтэйчүүдийн алдаатай хандлага- Өнөөгийн нийгэмд хүн хүндээ тусалдаггүй, ашиг хонжоо харж л нөхөрлөдөг гэсэн ойлголт газар авчээ. Гэтэл харин эсрэгээрээ адилхан хүн хүндээ тусалъя гэсэн, заримдаа  танихгүй ч гэсэн зүгээр л өөдөөс нь хараад инээмсэглэмээр, тэврээд авмаар, зам заагаад өгмөөр, утсаараа яриулчихаар […]

Saudiin-Arab.jpg
2017-07-28 02:10
Саудын Арабт эрдэмтдийн зөвлөл хачирхалтай нэгэн мэдэгдэл хийжээ. Тэд эмэгтэй хүнийг хөхтөн амьтан гэж үзэж хоёр бөхтэй тэмээ, нэг бөхтэй тэмээ, ямаатай зүйрлэсэн байна. Эрдэмтдийн “хачин” дүгнэлт улс оронд эмэгтэй хүнийг гэрийн тавилга, эд юмстай зүйрлэдэг байсныг гэрийн тэжээмэл амьтан гэж хүлээн зөвшөөрөх түүхэн эргэлт болсон аж. Өмнө нь тус улс эмэгтэй хүнийг сүнсгүй, сэтргэл […]

tsahilgaan.jpg
2017-07-28 01:52
Өнгөрсөн сард Эрчим хүчний сайдаар ахлуулсан ажлын хэсэг цахилгаан тасарсан аймгуудад ажилласан. Энэ үеэр Архангай, Өвөрхангай зэрэгт аймагт тулгуур баганыг босгож холболт хийх үед агаарын шугамыг буруу холбосноос болж дээрх хоёр аймаг дахин цахилгаан тасарч дөрөв хоног тоггүй байхад хүрчээ. Эрчим хүчний саатал гарсан аймгуудын гэмтлийг засварлах ажлыг өчигдөр оройноос эхлүүлсэн байна.

.jpg
2017-07-27 09:07
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинээс хүүхдүүд сошиал сүлжээ хэрэглэдэг байсан бол ямар нэр ашиглах байсныг асуужээ. Тэрбээр анх гадаад тагнуулын албанд ажиллаж эхлэхдээ “Платов” гэсэн нууц нэр ашигладаг байсан тухайгаа хэлсэн байна. Мөн бага залуудаа турник дээр 17 удаа суниахдаа гэмтэл авснаасаа хойш “хаширсан” гэнэ. Владимир Пуин өнгөрсөн долоо хоногт “Хүүхдийн бус яриа” нэртэй телевизийн хөтөлбөрт […]

hashaa-baishin.jpg
2017-07-27 08:34
Нийслэлийн гэр хорооллын 1, 2-р бүсэд оршин сууж байгаа иргэд ипотекийн зээл олгох ажлын хүрээнд эзэмшлийн газар 500 м2-аас багагүй байхаар журамд заасан байсныг 400 болгож бууруулсан байна. Ингэснээр урьдчилгаа 30 хувийн зээлд хамрагдах боломжтой юм. Санхүүжилт авахыг хүссэн иргэдийн газар журамд заасан хэмжээнд хүрэхгүй байх тохиолдол их байгаа тул 400 болгон бууруулах хүсэлтийг ирүүлэх […]

Hytad.jpg
2017-07-27 07:57
Монгол улс, БНХАУ-ын банк хоорондын долоо дахь удаагийн дугуй ширээний уулзалт Улаанбаатар хотноо өнөөдөр эхэлж байна. Энэ сарын 28-н хүртэл үргэлжлэх уг уулзалтанд Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хятадын Ардын банкны Олон Улсын Харилцааны газрын орлогч захирал Гүо Кай болон хоёр улсын арилжааны банкууд, Монголын банкны холбоо, Гадаад харилцааны яамны төлөөллүүд оролцов. Энэ үеэр хоёр орны эдийн засаг, […]

tsahin.jpg
2017-07-27 07:37
Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн цахим бүртгэлд 12500 гаруй хүүхэд бүртгүүлжээ. Албаны хүмүүсийн хэлж буйгаар эцэг эхчүүд цахим бүртгэлд хүүхдийнхээ мэдээллийг оруулахдаа оршин суугаа хаягийн зөрчил хамгийн их гаргаж байгаа аж. Ирэх наймдугаар сарын 10-24-н хүртэл цэцэрлэг бүрт мэдээлэл технологийн мэргэжилтэн сууж, эцэг, эхчүүдэд хүүхдээ бүртгүүлэхэд нь туслаж ажиллах юм байна. Эцэг эх, асран хамгаалагчид бүртгүүлэхдээ дараах […]

arhi.jpg
2017-07-27 07:01
Английн Эксетерийн их сургуулийн эрдэмтэд алкохол нь ой санамжийг сэргээдэг болохыг тогтоожээ. Эрдэмтэд тогтмол архи уудаггүй 88 хүнийг судалгаанд хамруулж ажиглалт хийсэн байна. Тэднийг хоёр хэсэг болгон хувааж, хэд хэдэн үг цээжлүүлжээ. Эхний хэсэгт нь  хүссэн хэмжээгээрээ архи уухыг зөвшөөрсөн бол хоёр дахь бүлэгт   архи огт  хэрэглүүлээгүй аж. Үүний маргааш нь туршилтыг дахин давтсаны дараа […]

joli-1.jpg
2017-07-27 06:36
Жүжигчин Анжелина Жоли долоо дахь хүүхдээ төрүүлэхээр болсон тухай “Elle” сэтгүүлд мэдээлсэн байна. Жүжигчин бүсгүйн дотны хүний хэлснээр, Анжелина Жоли нэгэн залуутай дотно үерхэж байгаа бөгөөд хосууд хүүхэдтэй болохоор телөвлөжээ. Жоли 13 жил хамт амьдарсан жүжигчин Брэд Питтээс салсны дараа тэрхүү нууцлаг залуутай уулзах болсон байна. Эх сурвалжид мэдээлснээр, Анжелинагийн болзоот залуу Ойрхи Дорнодоос гаралтай, […]