Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн цахим бүртгэлд 12500 гаруй хүүхэд бүртгүүлжээ. Албаны хүмүүсийн хэлж буйгаар эцэг эхчүүд цахим бүртгэлд хүүхдийнхээ мэдээллийг оруулахдаа оршин суугаа хаягийн зөрчил хамгийн их гаргаж байгаа аж.
Ирэх наймдугаар сарын 10-24-н хүртэл цэцэрлэг бүрт мэдээлэл технологийн мэргэжилтэн сууж, эцэг, эхчүүдэд хүүхдээ бүртгүүлэхэд нь туслаж ажиллах юм байна.
Эцэг эх, асран хамгаалагчид бүртгүүлэхдээ дараах шаардлагыг хангасан байна.
- Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх
- Цахимаар бүртгүүлэхдээ зөвхөн оршин суугаа хорооны хамран сургах тойргийн цэцэрлэгийг сонгох
- Цахим хэлбэрээр бүртгүүлэх боломжгүй иргэд 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс хойш хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлэх
- Утасны дугаараа үнэн зөв оруулсан тохиолдолд утсанд цахим элсэлтийн сонголтын хариу очихыг анхаарах
- Зорилтот бүлэгт хамаарах дараах иргэд холбогдох материалыг бүрдүүлсэн байх