mashin.jpg

2017-07-25 05:51
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутагт багийн нутгаар өчигдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 17:58 цагаас 18:10 цагийн хооронд салхины хурд 28 м/с хүрч ширүүсэн, аадар бороо, 2.5-4.0 см-ийн голчтой  мөндөр орж байгалийн гамшигт үзэгдэл боллоо. Энэхүү гамшигт үзэгдлийн үеэр хоёр хүүхэд мөндөрт цохиулж хөнгөн гэмтэн эмнэлгийн тусламж авсан. Одоогоор биеийн байдал нь […]

hulgaio.jpg

2017-07-25 05:30
Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны нутаг “Тахилт”-д оршин суух 59 настай Б –ын гэрийн цоожийг өсвөр насны хоёр хүүхэд эвдэлж  “хулгай” хийсэн хэрэг өнгөрсөн ням гаригт гарчээ. Хэрэгт холбогдсон 16 настай эмэгтэй Д, 15 настай эрэгтэй Б нар нь Жи мобил”-ын гар утас, монголын нууц товчоо ном зэргийг хулгайлсныг илрүүлэн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж […]

tugal.jpg

2017-07-25 05:14
Камбожийн иргэн, 74 настай Кхим Ханг нэг жилийн өмнө нас барсан нөхрийнх нь сүнс тугалын биед орж дахин төрсөн гэж итгэсээр байна. Буддын шашны лам нар түүнд “Нөхөр тань нас барснаасаа хойш дөчин ес хоногийн дараа хойд төрлөө олж, үхэр болж төрнө” гэж хэлжээ. Тиймээс л Кхим эмгэнэ гуравдугаар сард төрсөн тугалыг эргэн төрсөн нөхрөө […]

Traump.jpg

2017-07-25 04:53
“Аль-Каида” бүлэглэлтэй холбоотой Сомалийн “Харакат аш-шабаб” гэх террорист бүлэглэлийн дайчид олон нийтийн цахим сүлжээнд  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Америкийг дэлхийн инээдэм болгож байна гэв. Африкийн хамгийн харгис бүлэглэл болох Сомалийн “Харакат аш-шабаб” гэх террористууд цахим сүлжээнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг тархигүй тэрбумтан гэж доромжилсон байна. Тэдний бичсэнээр Америкчууд хамгийн тэнэг Ерөнхийлөгч  сонгосноосоо болж удахгүй сүйрнэ. […]

Gol.jpg

2017-07-25 04:20
Сэлэнгэ аймгийн иргэн 17 настай эмэгтэй өнгөрсөн ням гаригт (2017.07.23) Орхон голын усанд осолдсон байна. Энэ дагуу Онцгой байдлын таван албан хаагч нэг техник хэрэгсэлтэйгээр ар гэрийн долоон хүний хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

piramid.jpg

2017-07-25 03:57
БНХАУ-ын нийслэл Бээжин хотод өчигдөр  олон мянган хүний эсэргүүцлийн жагсаал болжээ. Коммунист дэглэмтэй тус улсад энэ нь тун ховор үзэгдэл юм.  Жагсаалын үеэр цагдаа нар хамгаалалтанд гарч, хотын зарим гол гудамжнуудыг хаахад хүрчээ. Жагсагчид пирамид хэлбэрийн санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг нэгэн компанид хөрөнгө оруулсан тул мөнгөө алдахаас болгоомжилж эрх баригчдаас тус компанийн удирдлагыг суллан, шалгалтаа […]

Huuhed.jpg

2017-07-25 03:36
Энэ жил нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдүүдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулахаар болсон. Бүртгэл өнөөдрөөс эхэлж наймдугаар сарын 24-н хүртэл нэг сарын хугацаанд үргэлжлэх юм. Хоёр настай хүүхдээ бүртгүүлэх гэж буй эцэг эхчүүд www.tsetserleg.ulaanbaatar.mn хэмээх цахим хуудаст хандаж, хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулах ажээ. Энэхүү бүртгэл нь Улсын бүртгэлийн газар дахь иргэдийн бүртгэлийн сан […]

songuuli-1.jpg

2017-07-25 02:52
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан сонгуулийн зардлын тайлангийн асуудлаар Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Монгол Ардын Хувьсгалт Намын Ерөнхий нарийн бичгийн  дарга Э.Эрдэнэжамьян нарт тус тус хандаж  албан тоот илгээв. Түүгээр, Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь  хэсэгт “Нам… […]

puujin.jpg

2017-07-25 02:43
Умард Солонгос энэ сарын 27-нд дайн дууссаны ойн баярыг тохиолдуулан ээлжит пуужин харвахаар бэлтгэлээ базааж эхэлжээ. Америкийн тагнуулынхан өнгөрсөн баасан гаригт Пхеньян пуужин харвахад шаардагдах тоног төхөөрөмжийг баруун хойд нутгийн Кусон хот руу тээвэрлэж байгааг илрүүлсэн байна. Өмнө нь яг ийм тохиолдлоор тус хотын ойролцоох пуужин хөөргөх талбайд цөмийн зэвсгийн туршилт хийжээ. Техник зөөвөрлөснөөс хойш […]

zovshoorolgui-barilga.jpg

2017-07-25 02:29
Нийтийн эзэмшлийн зам талбайд дур мэдэн зөвшөөрөлгүй хашаа хатган өргөтгөл барьж, бусдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн зөрчлүүд гарсан даруйд нийслэл, дүүргийн Газрын алба хамтран цаг алдалгүй зогсоож, нийтийн эзэмшлийн зам талбайн газрыг чөлөөллөө. Тухайлбал, Баянгол дүүрэг 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах К106 дугаар байрны зөвшөөрөлгүй барьж байсан өргөтгөлийн барилгыг зогсоож, албадан буулгав. […]