автобус.jpg

2017-07-05 10:40
БНСУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлээр “Улс хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл” хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд авсан эхний ээлжийн 43 автобус, хоёр дахь шатанд ирэх автобусны дамжуулан зээлдүүлэх зээлийн хүүг жилийн 2.25 хувь, хугацааг 12 жил, валютыг төгрөгөөр тооцож гэрээ байгуулахыг сайд Б.Чойжилсүрэнд зөвшөөрлөө. Улс, хот хоорондын нийтийн тээвэрт 1987 оноос хойш парк шинэчлэл […]

esen-nastai-huu.jpg

2017-07-05 10:39
Хятадын Гаунжоу хотын сургуулийн сурагч автобус хулгайлж, түүгээрээ хотоор 40 минут давхиж байгаад цагдаад баригджээ. Олон нийтийн сүлжээнд гарсан бичлэгээс харахад хүү 9-12 орчим настай аж. Хүү 40 минут автобус барих үеэрээ тун нямбай жолоодож байсан бөгөөд хэнийг ч мөргөж гэмтээгээгүй байна. Автобус өмчлөгч “Guangzhou Yueyun Bus Co” компанийн мэдээлснээр энэ хүү өмнө нь гар […]

Орон-нутаг.jpg

2017-07-05 10:37
 Засгийн газрын хуралдаанаар “Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг хэлэлцэн шинэчлэн баталлаа.   Нийслэлийн гэр хорооллын өрх шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувь, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрх 50 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо. Хөнгөлөлтөд нийтдээ 140 орчим мянган айл өрх хамрагдана […]

deed-amjilt.jpg

2017-07-05 10:37
Америкийн иргэн Бобби-Жо Уестли дэлхийн хамгийн том өгзөгтэйгөөр дэлхийн дээд амжилт эвдэхийг хүсч байна. Одоогийн байдлаар түүний өгзөгний тойрог 242 см байгаа нь дээд амжилтын эзэн Миккель Руффинелигээс 10 см-ээр нарийхан юм. Тэрбээр “Миний өгзөг намайг өвөрмөц, аз жаргалтай нэгэн болгож чаддаг” хэмээн ярьжээ.  

ахмад.jpg

2017-07-05 10:33
Сан нь тэтгэвэрт гарсан болон одоо ажиллаж байгаа ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, түлш олгох, хөдөлмөр, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэх, Цагаан сар зэрэг баяраар хүндэтгэл үзүүлэх, хашаа байшин барих, засварлах, эмчилгээ, эм тарианы зардалд зориулж мөнгөн тусламж олгох, ахмадуудын дунд соёл, урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах зэргийг санхүүжүүлэх юм. […]

Эрдэнэт.jpg

2017-07-05 10:30
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувийг 100 хувь төрийн мэдэлд авч, төрийн өмчийнх болгох асуудлыг бүрэн шийдэж дуусгах шийдвэр гарч холбогдох яамдын сайд, агентлагийн дарга нарт үүрэг өглөө. Мөн “Эрдэнэт үйлдвэр”ийн дээрх хувьцаанаас нийт ард иргэдэд хувь эзэмшүүлэх шийдвэр гарч, энэ ажлыг яаралтай зохион байгуулахыг холбогдох сайд нарт даалгалаа. -“Монгол Улсын Засгийн […]

nisdeg-tereg.jpg

2017-07-05 10:30
Нүүрэндээ баг зүүсэн нэгэн этгээд АНУ-ын Орегон мужийн Портланд хотоос холгүйхэн орших нисэх онгоцны буудлаас нисдэг тэрэг хулгайлж зугтахыг оролджээ. Гэвч түүнийг хууль сахиулагчид хүнд шархдуулжээ. Тэрбээр нисэх онгоцны буудлын хашааг даван авирч, сургагч нисгэгч сууж байсан нисдэг тэрэг рүү дөхжээ. Ингээд агаарт хий буудаж, нисдэг тэргэнд орохыг санаархсан аж.

putin.jpg

2017-07-05 10:27
Оросын төрийн тэргүүн Владимир Путин БНХАУ-ын дарга Си Жиньпинийг гэгээн номлогч Андрей Первозванныйн одонгоор шагнах тухай тогтоолд гарын үсэг зурлаа. “Түүнийг ОХУ, БНХАУ-ын ард түмний найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд гарамгай гавьяа байгуулсан хэмээн шагнал олгож байгаа” хэмээн мэдэгджээ.

хүүхэд.jpg

2017-07-05 10:23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох, мөн хүүхдийн мөнгөө аваагүй, хүүхдүүдэд  нөхөж олгох шийдвэрийг гаргалаа. -Монгол Улсын эдийн засаг хямралтай хүндхэн үед Засгийн газар Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах хүсэлт тавьсан. Хөтөлбөрт хамрагдахын тулд хэд хэдэн арга хэмжээ авахыг тус сангийн зүгээс Засгийн газарт чиглэл болгож байсны нэг нь хүүхдийн мөнгөний […]

cuba.jpg

2017-07-05 10:11
Кубын нийслэл Хавана хотын засаг захиргаа тус улсад 1990-ээд он хүртэл тэтгэмжээр үйл ажиллагаа явуулж байсан “хайрын буудал” сүлжээгээ сэргээх төлөвлөгөөтэй байна. Хотын захиргааныхны тайлбарлаж буйгаар хүн ам хэт ихээр төвлөрсөн Хаванагийн иргэд ганцаараа, эсвэл амрагтайгаа хоёулхнаа байх боломжгүй байдаг, цагийн дэн буудлын үйлчилгээ үзүүлдэг хувийн фирмүүд нь хэтэрхий өндөр үнэ хэлдэг гэнэ. Тэгэхээр энэхүү […]