erdenet.jpg

2017-07-02 16:55
Эрдэнэтчүүд өчигдөр (2017.07.01) уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг хуульч залуугаар халхавч хийн 10 гаруйхан гэр бүл эзэмшилдээ авах гэж улайран дайрч байгааг эсэргүүцэж жагслаа. Монголчуудыг 40 жил тэжээсэн, саалийн үнээ гэгддэг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг цөөн тооны эзэдтэй хувийн хэвшилд худалдсан явдал өнгөрсөн оны зургаан сард болсон. Энэ асуудал нь хуулийн хүрээнээс гарсан гэж үзээд УИХ-ын […]

05-1024x676.jpg

2017-07-02 14:20
Хөвсгөл аймгийн цаатан иргэдийн ахуй амьдрал ёс заншлыг гадаад, дотоодын жуулчдад сурталчилан таниулах зорилготой  “Цаатан фестиваль” наадмын тов гарчээ. Энэ жил 17 дахь удагаа зохион байгуулагдаж буй тус наадам “Далай тур” жуулчны баазад энэ сарын 7,8-нд болох юм байна. Энэ үеэр  цааны уралдаан, цаатан иргэдийн  өвөрмөц амьдрал ахуй, Дархад цаатан бөөгийн ёс заншлыг сонирхох зэрэг […]

6201930c-a842-41be-8db6-5ef5ade2f6be-original-1024x576.jpeg

2017-07-02 13:35
Элсэгчдэд зориулсан “Шинэ элсэлт- Шилдэг боловсрол 2017” боловсролын үзэсгэлэн яармаг Соёлын төв өргөөний Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болж байна. Энэ сарын 7-н хүртэл үргэлжлэх энэ өдөрлөгт  БСШУСЯ-наас аттестатчилагдаж, магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургууль, коллежууд сургуулиа танилцуулж , шинэ элсэгчдээ бүртгэж байгаа аж.

sanaliin-huudas.png

2017-07-02 13:22
Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын саналын хуудсыг маргааш (2017.07.03) бүх аймаг, сумдын санал авах хэсэгт хүргүүлж дуусна гэв. Өнөөдрийн байдлаар  саналын хуудсыг тагнуулын байгууллага болон цагдаа нарын хамгаалалттай алслагдсан аймгуудад хүргүүлж эхэлсэн байна.

MIAT.jpg

2017-07-02 13:02
Цаг уур орчин ,шинжилгээний газарын мэдээлснээр өнөөдөр (2017.07.02) нутгийн ихэнхи хэсгээр дуу цахилгаантай бороо орох юм байна. Улаанбаатарт мөн түр зуурын дуу цахилгаантай, бороо орох тул аялалын нислэгүүд саатжээ. Тухайлбал, “Улаанбаатар-Хонгконг” чиглэлийн “ОМ297”  дугаартай нислэг “Улаанбаатар-Токио” чиглэлийн “ОМ501” аялалын дугаартай нислэг оройн 22:00 цаг хүртэл хойшилсон байна.

wheat-field.jpg

2017-07-02 12:51
Энэ жил Улсын хэмжээнд ургацынхаа 40 хувийг алдах эрсдэлд хүрсэн гэж холбогдох албаны хүмүүс мэдээлллээ. Цаг агаарын дулаан, хэт халалт  олон жилийн дунджаас хоёр хэмээр  илүү байгаа тул газар тариалангийн ихэнх бүс нутагт ган ганчиг нүүрлэсэн байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар долоо, наймдугаар сард улсын хэмжээнд хуурайшилт дунджаас илүү түвшинд байх аж.Түүнчлэн саяхан орсон хүчтэй аадар […]

chuulgan.jpg

2017-07-02 11:48
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 07 ДУГААР САРЫН 03-ААС 07 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2017.06.30-ны өдрийн хурлаар батлав. НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН: 07 дугаар сарын 03-ны Даваа гарагт: Улсын Их […]

erdenebat.jpg

2017-07-02 11:38
Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы 2017.06.30 өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 30 минутад эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшингээс Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил, гарсан үр дүнгийн талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил, гарсан […]

zurhai.jpg

2017-07-02 11:21
Хонь: Хониныхон өөрийгөө үнэлэх чадвараа дээшлүүл. Ингэхгүй бол та юунд ч хүрэхгүй. Хайрт хүн чинь хэцүү үед таныг дэмжиж, асуудлуудын зөв шийдлийг хэлж өгөх болно. Аз амжилтын хойноос хөөцөлдөж явахдаа өдөр тутмын үүрэг даалгавар, хүмүүсийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа бүү март. Сэтгэл санааны хэт ачааллаас болж өвчинд өртөмтгий байна. Хэдий ажил ихтэй ч хань үр […]

naadam.jpg

2017-07-02 11:13
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт энэ сарын 7-ны Баасан гаригт явагдах тул энэ өдөр бүх нийтээр амарна. Харин тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар нийтээр ажиллаж, амрах өдрийг Засгийн газар шийдэх гэнэ.