Sanal.jpg

2017-06-26 12:13
Сонгуулийн Ерөнхий хороо хуралдаж Техникийн буюу гар тооллого явуулах тухай тогтоол баталжээ. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал хураалт дуусмагц харъяа хэсгийнхээ 50 хувийг санамсаргүй сугалах аргаар сонгож гар тооллого явуулах аж. Энэ үеэр сонгуульд оролцсон нам, сонгогчид, ажиглагчдын төлөөллийг байлцуулах юм байна. Иргэд санал тоолох машинд саналын хуудсаа уншуулахдаа санаатай […]

enkhbold-01.jpg

2017-06-26 11:30
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 23-р сургуулийн санал өгөх байранд гэргий Ж.Туяацэцэгийн хамт саналаа өглөө. Нэр дэвшигч М.Энхболд саналаа өгснийхөө дараа сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрээр “Монгол Улсынхаа иргэний хувьд Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож саналаа өглөө. Монгол төрийн сонгууль бүр өөр өөрийн онцлогтой болж байсан. Энэ жилийн Ерөнхийлөгчийн […]

Мөнгө-1.jpg

2017-06-26 09:16
Дорноговь аймагт улсын бүртгэлгүй хуурамч дугаартай автомашинаас их хэмжээний мөнгө илэрсэн хэрэг өчигдөр (2017.06.25) гарчээ. Энэ хэргийг Улаанбаатар хотын харьяа 20-22 настай  Мөнхболд, Хонгор нар үйлдсэн байна. Аймгийн цагдаа нар тэдний унаж явсан 8893 УБЧ дугаартай соната 6  маркийн автомашинаас 90 сая төгрөг илрүүлжээ. Одоогоор автомашинд нарийвилсан үзлэг хийж байгаа аж.

songuuli-2017-1.jpg

2017-06-26 07:00
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр (2017.06.26) өглөө 07.00 цагт орон даяар эхлэв.Улсын хэмжээнд сонгогчдын саналыг авах 1983 хэсэг ажиллаж байна. Ерөнхийлөгчийг сонгох сонгогчдын нэрсийн жагсаалтад 1. 978.298 иргэн бүртгэгдсэн байгаа. Нийслэлийн хэмжээнд 941.536 сонгогч саналаа өгөх бол тэдний 207.620 нь Сонгинохайрхан дүүрэгт, 225.206 нь Баянзүрх, 144.434 нь Баянгол, 96.148 нь Сүхбаатар, 110.883 нь Хан-Уул, 110.643 […]