Шри-Ланка.jpg

2017-05-30 18:32
Шри-Ланкад асар их хэмжээний аадар борооны улмаас  үүссэн үер, хөрсний гулгааны уршгаар амиа алдагсдын тоо 164-д хүрч нэмэгджээ. Үүнээс гадна 104 хүн сураггүй алга болсон байна. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр байгалийн гамшигт 400 мянга гаруй хүн өртсөн аж. Тэр ч бүү хэл 100 мянга гаруй хүнийг гамшгийн газраас шилжүүлсэн байна.

ковер-2.jpg

2017-05-30 16:39
BMW компани шинээр сэргээгдэж байгаа найман цувралын купенийхээ “галзуу” хувилбарыг бүтээж буйгаа  албан ёсоор мэдээллээ. «Нюрбургрингийн 24 цаг» уралдаан тавдугаар сарын 27-нд болоход авто үйлдвэрлэгч нуун далдлагчаар халхалсан M8 загварынхаа анхны хувилбарыг үзүүллээ. Авто үйлдвэрлэгчид шинэ машиныхаа тухай ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна. Өмнө мэдээлснээр машин дөрвөн цилиндрийн твин-турбо V8 хөдөлгүүрээр тоноглогдож магадгүй. Энэ хөдөлгүүр […]

china_avilgal.jpg

2017-05-30 16:38
Өвөр монголын өөртөө засах орны Цагдаагийн дарга, улс төрийн зөвлөх асан Жао Липинийг аллага, авлигын хэргийн нь  төлөө цаазаар авах ял оноосныг нь гүйцэтгэлээ гэж БНХАУ-ын Дээд шүүх мэдээлснийг Синьхуа агентлаг дамжууллаа. Энэ нөхөрт БНХАУ-ын Дээд шүүх бүр өнгөрсөн оны хоёрдугаар сард хууль бусаар зэвсэг, галт хэрэгсэл хадгалсан гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Мөрдөн байцаалтын […]

нярай.jpg

2017-05-30 16:21
Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг буюу “Амгалан” амаржих  эмнэлэгт зэрэг төрсөн хоёр эхийн нэг нь тав хоногтой нярайг хулгайлах гэж байгаад баригджээ. Энэ хэргийг 24 настай Ц нь үйлдсэн болохыг тогтоосон бөгөөд хамт төрсөн 33 настай С-ийн хүүхдийг хулгайлахаар завдсан аж. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна.

Tsenher-halim.jpg

2017-05-30 16:15
Энэ сарын эхээр нийслэлийн Сүхбаатар дүүргийн ….. дунд сургуулийн долдугаар ангийн сурагч “Цэнхэр халим” гэх тоглоомоор тоглож, амиа хорлосон байж болзошгүй хэрэг гарчээ. Тодруулбал, 12 настай хүүхэд гэрийнхээ угаалгын өрөөнөөс судсаа ханасан байдалтай олдсон байна. Нас барсан сурагчийн хэргийг шалгах явцад, тэрээр фэйсбүүк чатаар сэжиг бүхий хүмүүстэй харилцаж байсан нь тогтоогдсон мэдээлэл байна. Мөн түүний сурч байсан […]

төмөр.jpg

2017-05-30 16:02
Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт  “Жигүүр гранд” ХХК-ийн барилгын найман давхараас хэв хашмалын төмөр унаж, хүн гэмтээсэн хэрэг өчигдөр гарчээ. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд гэмтсэн 23 настай Б гэх залуугийн биеийн байдал хүнд байгаа аж.  

тамхи-1.jpg

2017-05-30 15:54
“Дэлхийн тамхины эсрэг өдөр” маргааш (2017.05.31) тохиож байна. Энэ өдрийг  улс орнууд тодорхой уриан дор жил бүр  тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. ДЭМБ-ын судалгаагаар дэлхий дээр нэг тэрбум орчим хүн тамхи татдаг бөгөөд ойр орчмын хүмүүсээ дам тамхидалтад өртүүлдэг аж. Манай улсын хувьд нийт хүн амын 27.1 хувь нь тамхи татдаг, 15 хүрэхээсээ өмнө тамхи татаж үзсэн […]

2-6.jpg

2017-05-30 15:41
Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-аас нэр дэвшигч, МоАХ-ы дарга Х.Баттулгын хувийн зөвлөх Б.Баатар найруулагч, “HERO entertainment”-ын бэлтгэсэн “Улаан тарианы хүүхдүүд” нэртэй нэвтрүүлэг телевизүүдээр цацагдав. Уг нэвтрүүлгийн үндсэн шугам, санаа нь УИХ-ын гишүүн асан Г.Уянга, нийтлэлч А.Баатархуяг нарын олон жил ярьж бичиж буй МАНАН дэглэмийн талаарх агуулгатай байлаа. Нэвтрүүлэгт Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, […]

beleg.jpg

2017-05-30 15:37
Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг баярын нэг яах аргагүй хүүхдийн баяр. Ээж, аавынхаа энгэрт эрхлэн, эрх дураараа зугаалж, өнгө алаглуулан боосон төрөл бүрийн бэлэгэнд дарагддаг хамгийн жаргалтай өдөр нь юм. Үүнийг дагаад бий болдог нэгэн том эрсдэл нь амтат жигнэмэг, соруултай ундаа, чанамал зэрэг төрөл бүрийн амттан гоёмсог уутанд боолттой, дэлгүүрийн лангуун дээр болон гадна наранд […]

ГХЯ-1.jpg

2017-05-30 14:35
Өнөөдөр (2017.05.30) Сүхбаатарын талбайд Гадаад харилцааны яам иргэдэд үйлчилж байна. Өдөрлөгт  гадны улс оронд зорчих виз мэдүүлэх, гадаадад тэтгэлгээр суралцах хүсэлтэй иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байгаа юм. Энэ хүрээнд манай улсад суугаа 18 Элчин сайдын яам, Олон улсын хоёр байгууллагын суурин төлөөлөгчийн газар болон, Гадаад харилцааны яамны салбар хэсгүүд оролцож байгаа аж.