Эмнэлэгт зэрэг амаржсан эхийн нэг тав хоногтой нярайг хулгайлхаар завджээ

Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг буюу “Амгалан” амаржих эмнэлэгт зэрэг төрсөн хоёр эхийн нэг нь тав хоногтой нярайг хулгайлах гэж байгаад баригджээ.
Энэ хэргийг 24 настай Ц нь үйлдсэн болохыг тогтоосон бөгөөд хамт төрсөн 33 настай С-ийн хүүхдийг хулгайлахаар завдсан аж. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна.