СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Цэнхэр халим” тоглосон сурагч амиа хорлосон байж болзошгүй гэв

Энэ сарын эхээр нийслэлийн Сүхбаатар дүүргийн ….. дунд сургуулийн долдугаар ангийн сурагч “Цэнхэр халим” гэх тоглоомоор тоглож, амиа хорлосон байж болзошгүй хэрэг гарчээ. Тодруулбал, 12 настай хүүхэд гэрийнхээ угаалгын өрөөнөөс судсаа ханасан байдалтай олдсон байна.

Нас барсан сурагчийн хэргийг шалгах явцад, тэрээр фэйсбүүк чатаар сэжиг бүхий хүмүүстэй харилцаж байсан нь тогтоогдсон мэдээлэл байна. Мөн түүний сурч байсан сургуулийн сурагчид талийгаачийг “Цэнхэр халим” сүлжээнд нэгдсэн байж магадгүй хэмээн ярилцаж байгаа аж.

Учир нь тус сургуульд сурдаг нилээд хэдэн сурагч “Цэнхэр халим”-д нэгдсэн байдаг ба тэднээс өөрсдийгөө гэмтээсэн хэд хэдэн тохиолдол гарчээ.

Сануулахад, Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанаас “Цэнхэр халим”  гэх нэртэй бүлэг, фэйсбүүк хуудсуудыг шалгаж байгаа ба шалгалтын явцад 14-өөс дээш насны 1000 гаруй хүүхэд эдгээр бүлэгт нэгдсэнээс 300 гаруй хүүхэд даалгавар биелүүлж, өөрийгөө гэмтээсэн байж болзошгүй байгаа аж.

Түүнчлэн хэд хэдэн даалгавар биелүүлснийхээ дараа бусдад даалгавар өгч байсан нь тогтоогдсон байна. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, энэхүү бүлэг хуудсуудад насанд хүрсэн хүний оролцоо байгаагүй гэнэ. Харин өсвөр насныхан бие биедээ даалгавар өгч, түүнийг нь биелүүлж байсан тохиолдлууд олон байжээ.

Б.Анир

Эх сурвалж uls.mn

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн