enkhbayar-2.jpg

2017-05-14 19:04
Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдрийн хуралдаанаас МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Энхбаярыг бүртгэхгүй гэсэн шийдвэр гаргажээ. Шалтгаанд нь: Нэр дэвшигчийн бүрдүүлэх ёстой баримт, бичиг дутуу. Тухайлбал, хилийн албаны тодорхойлолт хавсаргаагүй. Ял шийтгүүлж байгаагүй гэсэн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлүүд дурдагдсан байна. Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа дуусаагүй байгаа аж. Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт болон Сүхбаатар дүүргийн […]

enkhbold.jpg

2017-05-14 19:00
Монгол Ардын намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн М.Энхболдыг өнөөдөр (2017.05.14) Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгох шийдвэр гаргажээ.

davaachimeg.jpg

2017-05-14 18:23
Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод болж байгаа Азийн аварга шалгаруулах тэмцээнээс чөлөөт бөхийн төрөлд, эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд барилдсан “Хилчин” спорт хорооны тамирчин Э.Даваачимэг алтан медаль хүртлээ. Тэр БНСУ-ын тамирчин Ли Шин Хюг 4:0-ээр ялж аварга болоод байна.  

battulga-4.jpg

2017-05-14 18:08
Өнөөдөр (2017.05.14) хуралдсан Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаас Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Халтмаагийн Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгох шийдвэр гаргажээ.

enkhbayar-1.jpg

2017-05-14 15:48
Өнөөдөр (2017.05.14) Сонгуулийн ерөнхий хороон дээр 11.30 цагийн үед МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс эмх замбараагүй байдал үүсгэв. Энэ өдөр Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан хугацаанд багтан улс төрийн намуудаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Энэ нь МАХН-ын дарга Н.Энхбаяр, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ, […]


2017-05-14 11:10
“Авьяаслаг Шведчүүд” шоунд оролцож, алтан баззерын эзэн болсон монгол охин А.Янжаа тэмцээний финалын шатанд тунаж үлдлээ. Ой тогтоолтын төрлөөр энэ тэмцээнд оролцож байгаа Янжаа эхний шатанд үзэгчдийн суудлаас тайзанд уригдсан танихгүй 20 хүн хүний нэрийг 90 секундийн цээжилж “Алтан баззер”-ын эзэн болж, шилдэг 32 оролцогчийн нэг болсон юм. Тэмцээний финалийн шалгаруулалт ирэх долоо хоногийн баасан […]

baingiin-horoo-2.jpg

2017-05-14 10:55
Ирэх долоо хоногийн (2017.05.15-19) УИХ-ын Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалал гарчээ. Шинэ долоо хоногт УИХ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлахаар төлөвлөсөн байна. Лхагва гаригт Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хороо Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны хийсэн ажлын […]

bagsh.jpg

2017-05-14 09:21
Улсын филармоны Морин хуурын чуулга өчигдөр дэлхийд алдартай  “Их Багшийн аялгуу морин хуур”-ын тоглолтыг “Корпорейт Конвэйшн центр”-ийн концертын их танхимд өчигдөр (2017.05.13) эгшиглэв. Тоглолтыг дэлхийн хүмүүнлэгийн үйлстэн Төгс гэгээрсэн их Багш Чин Хайн төрсөн өдрийг тохиолдуулан хийсэн юм байна. Түүний зохиосон дууг  Морин хуурын чуулгын Уран сайхны удирдаач, МУСТА Д.Түвшинсайханы найруулгаар толилуулжээ.

мод-1.jpg

2017-05-14 09:16
Монголчууд мод тарих үндэсний өдөртөө болсноос хойш найман жил өнгөрч буй. Энэ хугацаанд манай улс 10 сая гаруй мод тарьсан гэсэн тоон баримт байдаг аж. Мод тарих үндэсний өдрийн хүрээнд УИХ-ын Тамгын газар, БОАЖЯ, НИТХ, НЗДТГ-ын ажилтан албан хаагчид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. Энэхүү өдийн арга хэмжээнд УИХ-ын дарга М.Энхболд, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, НИТХ-ын […]

trump-3.jpg

2017-05-14 09:05
Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр 110 хоног ажиллаа. Энэ хугацаанд тэрбээр Хууль зүйн  сайд, Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, хэдэн арван холбооны прокурорууд тэдний тоонд Трампын эсрэг хэрэг эхлүүлж байсан хоёр хүнийг ажлаас нь халлаа. Хамгийн сүүлчийн дуулиантай халалт нь Холбооны мөрдөх товчооны тэргүүн Жеймс Комийг ажлаас нь зайлуулсан явдал болов. Түүний шийдвэр бүр нь хямрал […]