Улаанбаатар хотын хувьд 948,808 хүн вакцины нэгдүгээр тунг хийлгэсэн бол 723,582 хүн хоёрдугаар тунг аваад байгаа юм. Харин орон нутагт 36,607 вакцинд хамрагдсаны дийлэнх нь хоёрдугаар тунг хийлгэсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины эхний тун хийлгэсэн хүний тоо 1,854,643 болоод байна. Энэ нь нийт вакцинд хамрагдах ёстой иргэдийн 89.9 хувийг эзэлж байна. […]