Өнөөдөр тамхины эсрэг дэлхийн өдөр. Тамхины эсрэг дэлхийн өдрийг энэ жил “Тамхинаас гарахаар шийд!” гэсэн уриан дор тэмдэглэж байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллийн үеэр НЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Майцэцэг мэдээлэл өглөө.
Тамхины хэрэглээ Монгол Улсад:
-Монгол Улсын 15-64 насны дөрвөн хүн тутмын нэг, хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татаж байна.
-Тамхи татаж эхэлсэн дундаж нас 2005 онд 20.1, 2019 онд 18.9 болж залуужжээ.
Дам тамхидалт:
-Насанд хүрэгчдийн 22.6 хувь ажлын байранд, 32.8 хувь гэртээ татдаг байна.
-Өсвөр үеийнхний 32,8 хувь гэртээ, 52,3 хувь олон нийтийн газар дам тамхидалтад өртөж байна.
-Тамхи татдаг хүмүүс тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад “Ковид-19” халдварын шинж тэмдгээр хүндрэх эрсдэл 1.4 дахин өндөр байна.
Л.Баяр