Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Тавдугаар сарын 30-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 6,026 хүний шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 927 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 58, 439 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын нь 829 Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 98 тохиолдол батлагдлаа.
Сүүлийн 24 цагт дөрвөн хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нийтдээ 276 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нийтдээ 4,475 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 112
- Хүнд 436
- Хүндэвтэр 1,534
- Хөнгөн 2,393 хүн байна.
Сүүлийн 24 цагт нийт 682 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 50,436 боллоо.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа 2,568 хүн байна. Нийтдээ хүнийг гэрт нь үлдээх үү эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 98 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 5,910 боллоо.
Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлын тоог задалбал:
Л.Баяр