Орон нутгийн хэмжээнд хяналт шалгалтад хамрагдсан дархлаажуулалтын цэгүүдэд вакцины хорогдолгүй, тээвэрлэлт, хадгалалттай холбоотой зөрчил илрээгүй байна. Тавдугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймаг 16 000 хүн/тун, Говьсүмбэр аймаг 5600 хүн/тун, Ховд аймаг 11 600 хүн/тун вакцин татан авсан бөгөөд орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтаар хүйтэн хэлхээний горим алдагдаагүй, зөрчилгүй байна. Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 15 цэгт […]