КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс Pfizer вакцины 100,000 гаруй тунг өчигдөр /2021.05.07/ хүлээн авсан. Уг вакциныг ирэх долоо хоногт иргэдэд тарьж эхэлнэ гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өнөөдрийн ЭМЯ-ны цаг үеийн мэдээллийн үеэр мэдээлэв.
Тэрбээр “Pfizer вакциныг -70 хэмийн хүйтэн хадгалдаг тул хөдөө орон нутагт хадгалах хөргүүрүүдийг суурилуулж байгаа.
Түүнчлэн энэ амралтын өдрүүдэд Pfizer вакцины дагалдах хэрэгслүүд ирэх юм. Дагалдах хэрэгслүүд ирсний дараа буюу ирэх долоо хоногоос уг вакциныг тодорхой иргэдэд тарих шийдвэр хэрэгжинэ” гэлээ.