Бид Хөдөө аж ахуйн биржийг шинэчилж, хүнсний улаанбуудай, тосны ургамал буюу рапсыг биржээр арилжих зорилготой ажиллаж байна.
Биржээр улаан буудай арилжсанаар газар тариалангийн салбарт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, тариаланч, үйлдвэрлэгчдийг холбосон нэгдсэн сүлжээ бий болгох юм.
Энэ ажлын хүрээнд Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйг дэмжих сан, Монголын тариаланчдын үндэсний холбоо, Гурил үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулж, бэлтгэл ажлыг базааж байна. Тухайлбал, Хөдөө аж ахуйг дэмжих сан, гурилын үйлдвэрийн агуулахуудын багтаамж хүчин чадал, зах зээлийн судалгаа, байршлын газрын зургийн шинжилгээг хийж байна. Мөн Улаанбаатар хот, 4 аймгийн нийт 87,500 тоннын багтаамжтай 4 агуулахыг Хөдөө аж ахуйн биржээс итгэмжиллээ.
Цаашид Биржийн арилжаанд оролцогчдыг сургах, мэргэшүүлэх, улаан буудайд чанарын үнэлгээ хийх лаборант, шинжээчдэд сургалт зохион байгуулах ажлууд хийгдэнэ.