219787529_335594584868611_6128958083736714329_n.jpg
2021-07-20 16:01
Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанаар гарсан шийдвэрийг мэдээлэх үед Эрүүл мэндийн сайд С.Энхболд оролцож Монгол Улсад коронавирусийн дельта хувилбар бүртгэгдсэн гэж мэдэгдэв. “Өнгөрсөн долоо хоног 14 сорьцонд нэг тохиолдолд дельта хувилбар бүртгэгдсэн. Мөн гадны улс оронд илгээсэн сорьцод дельта хувилбар бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар гурван тохиолдол бүртгэгдээд байна” гэлээ. Засгийн газар олон нийтийг […]

216800418_503093560773800_1108878524028031136_n.jpg
2021-07-20 11:26
Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.07.20) мэдээллийг танилцуулав. Сүүлийн 24 цагт 1309 шинэ тохиолдол батлагдаж, таван хүн нас барлаа. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 523 нь Улаанбаатар хотод, 786 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ. Нас барсан таван хүний гурав нь эмэгтэй, хоёр нь эрэгтэй. Нийт нас баралт 716. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 3501 иргэн эдгэрчээ. […]

217177809_523470138936298_4312482253399921386_n.jpg
2021-07-20 09:17
Энэтхэгийн Анагаах ухааны судалгааны зөвлөл (ICMR)-ийн судалгаа тус улсад хийгдэж буй COVID-19-ийн бүх вакцин, тэр дундаа Оросын “Спутник V” коронавирусийн “дельта” хувилбарт үр дүнтэй гэж баталжээ. Энэ тухай коронавирусийн асуудал эрхэлсэн шуурхай судалгааны бүлгийн тэргүүн Н.К.Арору мэдэгдэхдээ үүнийг баталжээ. Энэтхэгт өнөөдрийн байдлаар COVID-19-ийн гурван вакцин зөвшөөрөлтэй хийгдэж байна. Үүнд CoviShield нэртэй Оксфордын вакцины энэтхэг хувилбар, […]

216785911_4248670031843307_1050876608089768372_n.jpg
2021-07-20 08:39
Хятадын эрдэмтэд SARS-CoV-2 вирусийг зохиомол гаралтай гэсэн хувилбарыг магадлал багатай гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэд шинэ судалгааныхаа үр дүнг Science China Life Sciences сэтгүүлд нийтэлсэн аж. Судалгаанд тус улсын их сургууль, эмнэлэгүүдэд ажилладаг 20 гаруй эрдэмтэд оролцсон байна. Тэд цар тахлыг үүсгэгч коронавирус нь хүнд амархан дасан зохицдог гэсэн дүгнэлт гаргажээ. Үүний зэрэгцээ дасан зохицох чадварын […]

216026610_411223613542716_2406048123996436066_n.jpg
2021-07-19 16:14
Шведийн Стокгольм хотын Danderyd эмнэлгийн нэгэн шинэ судалгаагаар COVID-19-ийн хөнгөн хэлбэрээр өвчлөөд эдгэрсэн хүмүүст SARS-CoV-2-ийн эсрэг бие эдгэрснээс хойш бүтэн жилийн турш хадгалагдаж байгаа нь тогтоогджээ. Энэ тухай SVT Nyheter мэдээний алба энэ сарын 15-нд мэдээлэв. Судалгаанд эмнэлгийн 2000 ажилтан оролцсон аж. Тэдний 80%-д нь 12 сарын турш эсрэг биеийн хэмжигдэх түвшин ажиглагдсан гэнэ. Цусан […]

215200426_844680092851730_2373168807083236425_n.jpg
2021-07-19 11:43
Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1,171 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 148,424 боллоо гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 544 нь нийслэл хотод, 627 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд 3,489 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 41-80 насны […]

215984506_514566342955519_959372437853388972_n.jpg
2021-07-19 10:14
2021 оны долдугаар сарын 18-ны өдөр нийслэлийн хэмжээнд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 66, хоёрдугаар тунд 1,831 иргэн хамрагджээ. Ингэснээр нэгдүгээр тунд хамрагдсан иргэд 1,047,746 /69.9%/, хоёрдугаар тунд 925.303 /61.7%/ тус тус болж байна. 18-аас дээш насны 953,058 иргэдээс нэгдүгээр тунд 59, /үүнээс 7 жирэмсэн/, хоёрдугаар тунд 1,517 /үүнээс 41 жирэмсэн/ иргэн хамрагдсан ба өссөн дүнгээр нэгдүгээр тунд 991,966 /104.1%/ үүнээс 3,146  жирэмсэн, […]

216378925_554510402239305_2836357465230682848_n.jpg
2021-07-19 09:29
Британийн Засгийн газар Вакцинжуулалт, дархлаажуулалтын нэгдсэн хороо (JCVI)-ны зөвлөмжийн дагуу хүүхдүүдийг коронавирусийн вакцинд нийтээр нь хамруулахааргүй байхаар шийдвэрлэснийг The Telegraph сонин эх сурвалжуудаас мэджээ. АНУ, Франц, Израилаас ялгаатай нь тус улс 12-оос дээш насны бүх хүүхдийг бус, харин 12-15 насны, эрсдэлт бүлгийн хүүхдүүд, мөн 18 нас хүрэхэд 3 сар дутуу байгаа өсвөр насныхныг COVID-19-ийн тарилгад хамруулахаар […]

219432923_1251783428572836_7245883302842914027_n.jpg
2021-07-18 16:58
Хүүхдүүдээ дор хаяж гараа 20 секундын турш савангаар тогтмол угаалгаж хэвшүүлээрэй. Хүн хоорондын зай (1.5м) барих дадлыг хэвшүүлж, бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүйгээр мэндлэх аргыг зааж зөвлөөрэй. Гадагш гарахад нь амны хаалтыг нь тогтмол зүүлгээрэй. Хүүхдүүддээ хэрхэн зөв ханиаж найтаалгах аргыг үзүүлэн зааж өгөөрэй. Өөрийн эд зүйлсээ бусадтай хувааж хэрэглэхгүй байх талаар зөвлөөрэй. Халдварын шинж илэрсэн хүмүүсийг гадуурхахгүй […]