Энэтхэгийн Анагаах ухааны судалгааны зөвлөл (ICMR)-ийн судалгаа тус улсад хийгдэж буй COVID-19-ийн бүх вакцин, тэр дундаа Оросын “Спутник V” коронавирусийн “дельта” хувилбарт үр дүнтэй гэж баталжээ. Энэ тухай коронавирусийн асуудал эрхэлсэн шуурхай судалгааны бүлгийн тэргүүн Н.К.Арору мэдэгдэхдээ үүнийг баталжээ.
Энэтхэгт өнөөдрийн байдлаар COVID-19-ийн гурван вакцин зөвшөөрөлтэй хийгдэж байна. Үүнд CoviShield нэртэй Оксфордын вакцины энэтхэг хувилбар, Энэтхэгийн Covaxin, Оросын “Спутник V” орж байна.
Олон улсын Vaccines сэтгүүлд нийтлэгдсэн, Гамалейн нэрэмжит Халдвар судлал, микробиологийн нэрэмжит үндэсний судалгааны төвийн судалгаагаар “Спутник V” коронавирусийн шинэ хувилбаруудад үр нөлөөтэй болохыг харуулжээ. Сүүлд нь Аргентины La Nacion сонин Оросын “Спутник V”, Хятадын Sinopharm-ын судалгааны үр дүнг нийтэлсэн юм. Уг нийтлэлээр Орост үйлдвэрлэгдсэн бэлдмэл эсийн дархлааг 90 гаруй хувиар бий болгож, COVID-19-өөс урт хугацаанд хамгаалдаг гэжээ.
Эх сурвалж: kp.ru