Улсын Дээд шүүх өчигдөр (2021.07.19) УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн.
УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг Анхан шатны шүүх хоёр жил зургаан сар хорих ялаар шийтгэж, нийтийн албанд томилогдох эрхийг нь зургаан жилийн хугацаанд хассан бол Давж заалдах шатны шүүхээс түүнийг 40 сая төгрөгөөр торгож, нийтийн албан томилогдох эрхийг зургаан жилээр хасах шийдвэрийг гаргаад байсан юм.
Өчигдөр Улсын Дээд шүүх энэ хэргийг хэлэлцсэнээр Анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болголоо. Ингэснээр гишүүн асан Б.Ундармаа хоёр жил зургаан сар буюу 2.5 жилийн хорих ялаар шийтгүүлж, нийтийн албанд томилогдох эрхээ зургаан жилээр хязгаарлуулж байгаа юм.