2021-09-10 14:57
Өөрийн зардлаар эм, тариа худалдан авч эмчилгээндээ хэрэглэсэн нэр бүхий 7 үйлчлүүлэгчийн 3 745 280 төгрөгийн буцаан олголтыг тус эмнэлгээс иргэн-даатгуулагчдад олгожээ. Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II эмнэлэгт коронавируст халдварын батлагдсан тохиолдлоор хэвтэн эмчлүүлж байхдаа эмчлэгч эмч нь Ремдесивир тариаг хэрэглэх шаардлагатай гэсний дагуу эдгээр үйлчлүүлэгч эмчилгээндээ хэрэглэсэн байна. Иргэн-даатгуулагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан ЭМБ-аас тусламж, үйлчилгээг авахдаа […]










