Өнгөрсөн 14 хоногт урьдчилан сэргийлэх үзлэгт 3,493 хүн давхардсан тоогоор 3,887 удаа ЭМД-аа ашиглан 100 хувь үнэ төлбөргүй хамрагдсан болохыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.
Урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдаж амжаагүй иргэн Эрүүл мэндийн даатгалтай гэрээт улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад хандан өөрт тохирох насны багцад, товлолт хугацааны дагуу хамрагдах боломжтой юм.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар өнөөдрийн байдлаар улсын болон хувийн хэвшлийн 2,528 эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулжээ. Үүнээс төрийн өмчийн 72, хувийн хэвшлийн 190, рашаан сувилал 43, эмийн сан 1,700, өрх, сум, тосгоны 523 эрүүл мэндийн байгууллага байна.
ЭМД-аараа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, аливаа өвчнөөс хамгаалахыг уриалав.