Гадаадад зорчих иргэдээс нислэг үйлдэхээс 24-48 цагийн өмнө PCR шинжилгээг төлбөртэй авах тухай тушаалыг Эрүүл мэндийн сайд гаргасан байгаа. Шинжилгээний бичиг заавал ХӨСҮТ болон Интермед эмнэлгийн лабораторийнх байх ёстой гэсэн сайдын тушаал Өрсөлдөөний тухай хууль зөрчиж байгаа талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдэгдлээ.
Тус газар JCI итгэмжлэлийг “Интермед” -ээс өөр эмнэлэг байгаа эсэхийг тодруулж байгаа аж. Хэрвээ байгаа бол Эрүүл мэндийн сайдын тушаал өрсөлдөөнийг хязгаарласан үйлдэл гэж үзэж байна. Коронавирусын түргэвчилсэн шинжилгээг ийм хязгаарлагдмал хүрээнд яагаад барьсан талаараа одоо Эрүүл мэндийн сайд Л.Энхболд тайлбарлах хэрэгтэй болжээ.