kholer_19082201-oco3fh91cqihf1ne4ck7uxsd1fjh1yjug2t34uf4dk.jpg

2019-11-19 17:33
Кени улсад зохион байгуулагдсан олон улсын хуралд оролцсон 19 иргэнийг ирсэн даруйд нь ХӨСҮТ-д тусгаарлаж, холер өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг хийлээ. Дээрхи хүмүүсд 6, 48, 72 цагаар холер өвчний шинжилгээ хийж, халдвар эсэргүүцэх арга хэмжээг авсан юм. Өнөөдөр 12:00 цагт 19 хүний шинжилгээний эцсийн хариу гарч, холер өвчин үүсгэгч нян илрээгүй тул тусгаарлалтын дэглэмээс […]

choijamts.jpg

2019-11-19 13:59
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны хуралдаанаар Генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үед Анагаах ухааны доктор, профессор Г.Чойжамц эмийн ургамлын нөөцийн талаар дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “Өнөөдөр Монголын уламжлалт анагаах ухааны эм хийдэг 13 эмийн үйлдвэр ажиллаж байна. Бүртгэлгүй, хувийн журмаар их хэмжээний уламжлалт эм хийж байгаа ч газрууд […]

ue3-1024x683.jpg

2019-11-18 12:51
Гэмтэл согог судлалын үндэсний төвд анх удаа өвдөгний үенд хиймэл үе бүтэн суулгах мэс засал эмчилгээний практикт Германы Brain-Lab компаны navigation системийг  ашиглан 2019 оны 11 сарын 13нд  ГССҮТ-ийн яс үений гэмтлийн гуравдугаар тасгийн Р.Баяртулга ахлагчтай эмч нар амжилттай нэвтрүүллээ.  Энэхүү системийн давуу тал нь өвдөгний үений бүтцийн өөрчлөлт болон хөдөлгөөний алдагдлыг компьютерийн  тусламжтайгаар нарийвчлан […]

XopoM.com-Эрдэмтэд-шүдийг-ердөө-2-хон-сарын-дотор-дахин-ургуулах-арга-замыг-олжээ-01-1-1024x496.jpg

2019-11-18 11:00
Насанд хүрэгчдийн хувьд шүдээ алдах нь бодохоос ч аймаар зүйл, энэ асуудалтай олон хүн нүүр тулгардаг. Дөрвөн хүн тутамын нэгээс илүү олон насанд хүрэгчид 74 нас хүрэхдээ бүх шүдээ алдсан байдаг. Шүдний суулгацууд туслаж болох хэдий ч тав тухгүй мэдрэмж төрүүлдэг, тэр тусмаа нас ахих тусам аманд дасал болж өгдөггүй. Хэдий тийм боловч шинэ технологи […]

Emya.jpg

2019-11-17 11:00
Кени улсын Найроби хотод энэ сарын 11-14 ний хооронд зохион байгуулагдсан НҮБ-ын Хүн амын сангийн Олон улсын уулзалтад манай улсын 20 төлөөлөгч оролцсон юм. Үүнээс нэг төлөөлөгчид нь бөөлжих, суулгах шинж тэмдэг илрэн Холер өвчин болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдаж, тус улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Одоогоор өвчтний биеийн байдал тогтвортой, зовиур багассан. Бусад 19 төлөөлөгч […]

07-12.jpg

2019-11-16 11:31
Томуугийн улиралд томуу, томуу төст өвчний 70-80 хүртэлх хувийг сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн өвчлөл эзэлдэг. Иймд  урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж, зөвлөмжийг дагаж мөрдөхийг уриалжээ.

77132321_1358604727650132_2524134606068776960_n.jpg

2019-11-15 14:27
Дэлхийн хэмжээнд 1980 оныг  2017 онтой харьцуулахад чихрийн шижин эмгэгтэй хүний тоо 108-422 сая болж нэмэгджээ. Улмаар 2040 он гэхэд чихрийн шижингээр өвчлөгсдийн тоо 600 саяд хүрнэ гэж тооцоолж байна. Уг эмгэгийн нийт тохиолдлын 90 хувийг “Чихрийн шижин хэв шинж-2”  эзэлдэг байна. Хамгийн сүүлийн судалгаагаар Монгол Улсад чихрийн шижингийн тархалт 6.5 хувь, чихрийн шижингээр өвдөх […]

04-19.jpg

2019-11-14 12:41
Нью-Йорк дахь Колумбын их сургуулийн эрдэмтэд оройн хоолоо оройтуулах нь эрүүл мэндэд том аюул заналхийлэл учруулдаг гэдгийг тогтоожээ. Судалгаагаар оройн 18.00 цагаас хойш идсэн хоол ходоод гэдэс, хоол боловсруулах зам, зүрхний ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байна. Оройн 18.00 цагаас хойш хоол хэрэглэсэн эмэгтэйчүүдэд цусан дахь сахарын түвшин нь муу, түүнчлэн зүрхний асуудал, илүүдэл жин, даралт ихсэх шинж […]

09-6.jpg

2019-11-14 09:10
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дарь-Эхийн эцсийн буудлын ойролцоо 50 ортой эмнэлгийн барилгын шав тавих ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Амгалан, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын  дарга Л.Төмөрбаатар, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон иргэдийн төлөөлөл оролцлоо. […]