D витамин биед дутагдах нь өвлийн улиралд хамгийн ихээр тохиолддог асуудлуудын нэг байдаг гэж эмч нар мэдэгдсэнийг “Focus” сэтгүүлд мэдээлжээ.
Энэ витамины дутагдлын үед үе мөч, ясаар өвдөж, өглөөгүүр үе мөчний хөдөлгөөнгүй болж, илүүдэл жинд өртөж, толгойн хөлөрч, гэдэс хямарч, сэтгэл гутралд ордог байна.
Бостоны их сургуулийн Анагаах ухааны төвийн анагаах ухаан, физиологи, биофизикийн профессор Майкл Ф.Холик D витаминаа авахын тулд өдөрт 10-15 минут наранд гарах шаардлагатай гэсэн байна.
D витамин дутагдсанаар ясны сийрэгжилт, чихрийн шижний хоёрдугаар хэлбэр, даралт ихдэх өвчтэй болно. Хамгийн гол нь энэ чухал витаминтай бүтээгдэхүүн хэрэглэсэн ч дутагдалд өртөх магадлал өндөр. Учир нь нарны гэрэл уг витамины гол эх үүсвэр хэвээр байна.
Эх сурвалж: iz.ru
3 comments
narnii gerel nuurend demii
daralt ihtei goyo nuurtei yav daa
daralt ihtei goyo nuurtei yav daa