УИХ 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, баталсан. Энэхүү батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид УИХ-ын дарга биечлэн хүргүүлсэн билээ. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн эхийг Ерөнхийлөгч Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 95 жилийн ойн энэ өдөр ёсчиллоо
Ёслол өнөөдөр Төрийн ордны 9 хөлт, цагаан тугт танхимд болж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийг ёсчилж, гарын үсэг зурав.
Үндсэн хуулийн өөрчлөлтийг ёсчлох арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, бусад төрийн өндөр, дээд албан тушаалтнууд оролцлоо.
95 жилийн өмнө Монголын өнцөг булан бүрээс аймаг, шавь, хошууны 77 төлөөлөгч Нийслэл Хүрээнд хуран цуглаж Анхдугаар их хурлаа хийж хаант засгаас бүгд найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халсан анхдугаар Үндсэн хуулийг 15 хоног хэлэлцэж, 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр баталж байжээ.
Мэдээллийн дэлгэрэнгүйг тун удахгүй
Н.БАТАА