Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал Жеан- Себастьян Жак “Оюу Толгой” төслийн далд уурхайн гэрээ хэлэлцээрийг сайжруулах тал дээр Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгджээ.
Улсын их хурлаас “Оюу Толгой”-н төслийн гэрээг Монголын талд ашигтайгаар сайжруулах тогтоол баталсны дараа хөрөнгө оруулагчид ийнхүү мэдэгджээ. Харин Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн хэрэг бус зөвхөн процедурын шинж чанартай үйлдэл байсныг онцолсон байна.
“Оюу Толгой” төслийн өөр нэг хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс” компани гэрээний нөхцөлийг сайжруулах, уурхайн зардал хэрхэн нэмэгдсэн талаарх дэлгэрэнгүй тайлан мэдээллээр ТУЗ-ийн гишүүдийг хангах зэрэг саналыг үндсэндээ дэмжиж байгаа юм.
Энэ мэдээллийн дараа Австралийн хөрөнгийн биржид “Рио Тинто” компанийн хувьцааны хан 1.99 хувиар өсөж 92.92 австрали доллар болсон байна. Харин Торонтогийн хөрөнгийн биржид “Туркойз Хилл Ресурс”-ын хувьцаа 1.64 хувиар буурч, зургаан канад цент болжээ.
Өнгөрсөн долоо хоногт Улсын их хурлаас Монгол Улсын эрх ашгийг “Оюу Толгой” төсөлд хангуулах тухай тогтоол баталсан юм. Уг тогтоолд далд уурхайн санхүүжилтийн талаар 2015 онд байгуулсан нэмэлт төлөвлөгөөг сайжруулах, “Оюу Толгой” төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг 53 хувиас хэтрүүлэхгүй байх, Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, АМНАТ-т оруулахыг хувилбарыг судлах зэрэг заалтыг тусгасан билээ.
Эх сурвалж: zundaa.mn