Хятадын иргэн нэгэн бүсгүй ханиаж байгаад 10 хавиргаа хугалсан тохиолдол гарчээ. Чэзянь мужийн иргэн, 20 настай бүсгүй багтраа өвчнөөс болж шөнөөр хүчтэй ханиалгасаар, эмч дээр цээж хэсгээр нь өвдөж байна гэсээр иржээ.
Ингээд рентген зураг автал бүсгүй ханиаж байгаад 10 хувиргаа хугалсан нь тогтоогдсон байна. Нарийн шинжилгээгээр бүсгүй D витамины дутагдлаас болж яс нь зөөлөрч, цусанд нь кальци, фосфор хангалттай түвшинд байгаагүйгээс хавирга нь амархан гэмтжээ.
Охин цайвар царайтай болохын тулд гадуур бараг гардаггүй, нарнаас хамгаалах тосыг бүтэн жилийн турш түрхдэг байсан тул D витамины гүн дутагдалд орсон байжээ.
Эх сурвалж: iz.ru