Чансаа өндөр 128 бөхийн барилдаан өнөөдөр болно

Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой буюу Монгол бахархлын өдөр, Бүгд найрамдах улс тунхагласны 95 жилийн ойд зориулсан чансаа өндөр бөхийн барилдаан өнөөдөр 14.00 цагаас “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно.
Тус барилдаанд Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва тэргүүтэй нийт 128 хүчит бөх зодоглохоор бүртгүүлжээ.
Сонирхуулахад Өнгөрсөн жилийн эл хүчит бөхийн барилдаанд Завхан аймгийн Их-Уул сумын харъяат Улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэсэн байсан юм.