Аз жаргалтай, хүссэнээрээ амьдрахад хүмүүст юу хамгийн ихээр саад болдог бол? Хамгийн нийтлэг тохиолдддог, сөрөг нөлөөтэй зүйл бол хүмүүс аливааг хэтрүүлэн бодох хандлагатай байдаг. Хүмүүс өөрт тулгарч буй жижиг асуудал бүрээ хэтэрхий том, хэцүү болтол нь хэтрүүлэн боддог.
Эерэг байдлыг хэтрүүлээд байвал түүнээс эерэг зүйл харагдахаа байчихдаг. Эсвэл аливааг хэтрүүлэн дүгнэснээр тухайн агшинд үүсээд байсан аз жаргалыг хүртэл бусниулчихдаг. Мэдээж бодож тунгаах нь сайн хэрэг ч гэлээ хэрвээ хэтрүүлэн бодоод байвал баяр баясалгүй нэгэн болж, амьдралд тохиолдох баяр баясал, сайн сайхныг сүйтгэгч болон хувирах болно.
Энэхүү нийтлэлд өгүүлэгдэх зөвлөгөөг бичигч нь 8 жилийн хугацаанд аливаа асуудлыг хэт хурцатгахгүй байх, толгойд эргэлдэх элдэв сөрөг бодлоо хянаж сурсан ба зөв зуршлыг бий болгосноор сэтгэл амар байх болсон аж. Ингээд аливаа асуудалд энгийн, ухаалгаар хандаж, аз жаргалтай, айдасгүй амьдрахад тань маш том нөлөө үзүүлэх 9 зөв зуршлын талаар өгүүлье.
- Илүү өргөн хүрээнд бодож, сэтгэ: Амьдралын жижиг асуудалд анхаарал хандуулах нь аливааг хэтрүүлэх үзэлд хүргэдэг. Хэрвээ та нэг зүйлийг дахин дахин бодоод байвал дараах асуултыг өөрөөсөө асуугаарай. “Энэ асуудал 5 жилийн дараа эсвэл 5 долоо хоногийн дараа ч чухал хэвээр байх уу?” Энэхүү энгийн асуулт нь тухайн үүсээд буй нөхцлөөс хурдан гарахад туслах ба хэтийн зорилгодоо анхаарлаа хандуулж, үнэт цагаа бусад чухал асуудлуудад зарцуулахад тань туслах болно.
- Богино хугацаанд шийдвэр гаргаж бай: Хэрвээ та шийдвэр гаргахдаа цаг хугацааны хязгаарлалтыг тавихгүй бол тэрхүү асуудлаа хэдэн талаас нь ахин дахин удаан хугацааны турш бодсоор л байна. Иймд богино хугацаанд зөв шийдвэр гаргаж, үйл хэрэг болгохын тулд өдөр тутмын амьдралаа тодорхой цагийн хуваарьтай байлгаж сурах нь зүйтэй. Тухайлбал, явж аягаа угаах уу, электрон шуудангийн хариу илгээх үү, эсвэл дасгал хөдөлгөөн хийх үү гэх мэт жижиг асуудлуудад шийдвэр гаргахад 30 секундээс илүү хугацаа зарцуулах хэрэггүй. Илүү томоохон асуудалд шийдвэр гаргах хэрэгтэй бол хэдэн өдөр эсвэл хэдэн долоо хоног зарцуулах шаардлагагүй ба 30 минутын дотор эсвэл тухайн ажлын өдөр дуусах үед шийдвэрээ гаргахыг хичээгээрэй.
- Бодсоноо хийдэг бай: Өдөр бүр төлөвлөснөө хэрэгжүүлээд ирэхээр аливаа асуудалд хэтрүүлэн хандсанаас цаг хугацаа алдах байдал багасдаг. Цагийн хуваарьтай байх нь илүү үр бүтээлч, бодсоноо хэрэгжүүлдэг нэгэн болоход тусалдаг. Тухайн цаг мөчид зөвхөн тэрхүү асуудалд анхаарлаа хандуулж, үүнийгээ зөв шийдэж чаддаг болсноор гайхалтай үр дүнг та мэдрэх болно. Танд ямар нэгэн ачаалал, сэтгэлд дараатай байдал мэдрэгдэхгүй бөгөөд шалтаг эрэн асуудлаас зугтахаа болино. Жижиг гэлтгүй асуудалд хурдан хариу үйлдэл үзүүлснээр та удаан, зогсонги байдлаас зайлсхийх болно.
- Та бүхнийг хянаж чадахгүй гэдгийг ойлгорой: Аливаа зүйлийг 50 удаа бодноо гэдэг нь та бүхнийг хяналтандаа байлгахыг хүссэнтэй адил. Бүх нөхцөл байдлыг нэгд нэгэнгүй бодож үзсэнээр алдаа гаргах, бүтэлгүйтэх, эсвэл тэнэг мэт харагдахаас сэргийлнэ гэж та үзэж байгаа. Гэвч энэ бол амьдралын нэг хэсэг бөгөөд та нэгэн хэвийн байдлаас татгалзаж эрсдэл үүрэх хэрэгтэй. Таны хүндэлж биширдэг хэн нэгний гайхам сайхан амьдралд хүртэл бүтэлгүйтэл байж л байсан. Тэд алдаа гаргадаг байсан. Гэхдээ тэд энэхүү алдаагаа аливааг зааж сургасан, чухал хичээл гэж үздэг байсан тул алдаа гаргасны ачинд их зүйлийг ойлгож, ухаарч, өсөн дэвжихэд үнэлэшгүй их гавьяа байгуулсныг хүлээн зөвшөөрдөг. Иймд бүхнийг хянах гэдгээ болих хэрэгтэй. Магадгүй үүнийг хийхэд тийм амар биш ч гэсэн үр дүнг нь урьдчилж таашгүй шүү дээ. Хэлэх нь хийхээс амархан гэж үг бий. Бага багаар ахиц гаргаарай.
- Бодол санаа тайван биш үед сөрөг бодолд “Үгүй” гэж хэлж заншаарай: Өлссөн үед эсвэл унтахаар орондоо орсон үед тархинд олон язнын сөрөг бодлууд эргэлдэж эхэлдэг. Иймд муу бодол орж ирэнгүүт өөртөө “Үгүй шүү. Одоо энэ талаар бодох цаг биш” гэж хэлж сураарай. Заримдаа гэдэс өлссөн эсвэл нойр хүрсэн үед тархины үйл ажиллагаа тийм ч сайн биш, элдэв сөрөг бодол эргэлдэх хандлагатай байдаг. Иймд “Үгүй, үгүй шүү” гэж өөртөө хэлж, тухайн үүсээд буй нөхцөл байдал, асуудлыг ухаан санаа илүү сайн хүлээж авах үед шийдэх нь зүйтэй. Жишээ нь хоол идсэний дараа эсвэл унтаж амраад өглөө сэрээд шийдэж болно шүү дээ. Үүнийг хийж заншихад хугацаа орох хэдий ч ийм байдлаар сөрөг бодлыг зогсоох нь маш үр дүнтэй. Ажиглаж байхад өнгөрсөнд тулгарч байсан асуудал, бэрхшээлүүдээ бодоод үзэхээр 80 орчим хувь нь энгийн, ялигүй асуудлууд байдаг ба дараа нь төстэй бэрхшээлтэй нөхцөл байдал үүсэхэд илүү цэгцтэй, илүү бодолтой ханддаг болсон байдаг.
- Айдаст бүү авт:Аливааг хэтрүүлэн бодож болгоомжилдог нэгэн шалтгаан нь амьдралд үүссэн нөхцөл байдлаас эмээж, айдаст хэт автсанаас болдог. Энэ нь ямар нэгэн зүйлийг хийж эхлээгүй атлаа гарах үр дүнг нь муугаар төсөөлөн бодоход хүргэдэг. Иймд өөрөөсөө ингэж асууж байгаарай: Гарч болох хамгийн муу үр дагавар юу вэ? Хариултыг олсон даруйдаа тэрхүү учирч болох муу үр дагавраас хэрхэн сэргийлэх, ямар арга хэмжээ авч болох талаар цөөн хором бод. Үнэн хэрэгтээ гарч болох муу үр дагавар нь таны толгойд эргэлдэж байсан шиг тийм ч аймшигтай зүйл биш байгаа. Бодит байдлыг эргэцүүлэн бодоход хэдхэн минут, багахан энерги зарцуулах боловч танд маш их цагийг хэмнэж, сэтгэл зовох асуудлаас бүрэн чөлөөлөх болно.
- Дасгал хөдөлгөөн хий Хачин сонсогдож магадгүй.
Туршлагаас харахад хүндийн өргөлт хийхэд сэтгэл доторх түгшүүр, санаа зовох байдал арилахад их тустай байдаг. Элдэв бодолд дарагдаад байвал тархиа сэргээх үүднээс дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй, ингэснээр илүү шийдэмгий болж цэгцтэй сэтгэж эхэлдэг.
- Одоо болж буй үйл явдалд цагаа зарцуул: Өнгөрсөн болон ирээдүйн талаар бодож санаа зоволгүй зөвхөн өнөөдрөөрөө амьдрах нь элдэв бодолд автан цагаа дэмий үрэхээс сэргийлнэ. Одоогийн мөчид анхаарлаа хандуулахад тустай зөвлөгөө: Удаан бай. Яг одоо хийж буй зүйлээ удаан, тайван хий. Удаан хөдлөх, удаан ярих, дугуйгаа удаан унах гэх мэт. Ингэснээр өөрийн биеэ хэрхэн удирдаж, эргэн тойронд юу болж байгааг анхаарч эхэлдэг. “Яг одоо би…” гэж өөртөө хэлж сур. Би бол Х. Х шүдээ угааж байна, модон дунд алхаж байна, аяга, тавгаа угааж байна гэх мэт энгийн сануулах үгсийг өөртөө хэлэх нь хийж буй зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж, одоогийн орчноо мэдрэхэд тусалдаг. Бодлоо таслаад бодит байдалд орох. Хэрвээ хэт бодолд дарагдаад ойр орчноо анзаарахгүй байвал өөртөө “Боль!” гэж хэлээд 1-2 минутын дотор эргэн тойронд тань юу өрнөж байгааг ажиглан бодит байдалдаа нэгдээрэй.
- Хүмүүстэй хөгжилдөж цагийг өнгөрөө: Нийгмийн оролцоо танд маш их сайн нөлөө үзүүлнэ. Таны амьдралд ойр байдаг хүмүүс, найзууд гэлтгүй блог, ном, форум, кино, дуу хөгжим гэх мэт таны уншдаг, үздэг, сонсдог бүхэн танд нөлөөлж байдаг. Иймд таныг бодолд автуулахад хүргэдэг зүйл болон эсрэг нөлөө үзүүлдэг хүмүүс болон эх үүсвэрийн талаар анзаарах хэрэгтэй. Таныг ая таатай байлгадаг хүмүүст, мөн хийх сонирхолтой зүйлдээ цагаа зарцуулах нь хэт бодолд автахаас сэргийлнэ.
Эх сурвалж: urlag.mn