Мэдээж хүн бүр л хайртай хүнтэйгээ аз жаргалтай, урт удаан амьдрахыг хүсдэг. Харамсалтай нь, бүх зүйлс санаснаар болдоггүй бөгөөд хосуудад маргалдах, үзэл бодол нийлэхгүй байх гэх мэт асуудлууд тулгардаг. Эхэндээ бүх зүйлс сайхан, аз жаргалаар дүүрэн санагдах хэдий ч хамт амьдраад эхлэхээр маргалдах нь ихсэж, сэтгэл хөрч эхлэх нь бий. Харин бие биеэрээ даажигнадаг хосууд бат бөх харилцаатай байж дээрх асуудлаас хол байдаг гэж судлаачид үзжээ.
Бие биеэрээ даажигнадаг хосууд хамгийн бат бөх харилцаатай байдаг Бие биеэрээ даажигнадаг хосууд хамгийн бат бөх харилцаатай байдаг Калифорнийн их сургуулийн явуулсан 15 мянган хүн оролцсон 39 удаагийн судалгаа 30 гаруй жил үргэлжилсний эцэст нэг нэгнээрээ даажигнаж, хөгжилдөх дуртай хосууд хамгийн тогтвортой харилцаатай байдгийг тогтоожээ. Гэхдээ мэдээж ийм харилцаанд зарим нэг анхаарах ёстой зүйлс байдаг гэнэ.
Хамгийн чухал зүйл бол хоёуланг чинь инээлгэх хошин шогийн хэв маягаа олох явдал юм. Жон Холл нэртэй судлаач хошин шогийн мэдрэмж нь өргөн хүрээг хамардаг учраас хэн, хэн тань инээх зүйлээр тоглоом хийж байх ёстойг анхааруулжээ. Инээд гэдэг хосуудын харилцааг хөгжөөх, урам зориг өгөх, асуудлыг даван туулах хүч өгдөг зүйл юм. Харин зарим хүмүүс нэг нэгнээ доромжлох өнгө аясаар тоглоом хийснээс болоод харилцаа нь улам мууддаг. Хосууд хамтдаа хөгжилдөх зарчмаар нэг нэгнээрээ даажигнаж байвал харилцаа тань улам бат бөх болж байдаг гэдгийг санаарай.
1 comment
hujaa,manai uvuu emee lav tiim bish