2023-09-18 15:29
БНХАУ-д “Улаанбаатарын үдэш” дуугаар нэрд гараад буй Төвөдийн өөртөө засах орны Хөх нуурт нутагладаг малчин гаралтай ээж, хүү хоёр Улаанбаатар хотод иржээ. Тэдний клипийн зураг авалт нь Улаанбаатар хот болон хот орчимд хийгдэж байгааг Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас мэдээллээ. Монгол орны байгаль, соёл урлагийг сурталчлан таниулж буй ээж, хүү хоёрын хамтлаг БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран ажиллах саналуудаа […]

зээл.jpg

2023-09-15 13:24
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний найман сарын голлох үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд танилцууллаа. Мөнгөний нийлүүлэлт (М2) энэ оны наймдугаар сард 32.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.7 их наяд төгрөгөөр буюу 21% нэмэгджээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад: Анхаарал хандуулах зээлийн өрийн […]

24072023-1690172417-1617508276-soutlets_uyr.jpg

2023-09-12 11:39
Голын голдиролд баригдсан S.Оutlet дэлгүүрийн барилгыг буулгах ажил үргэлжилж байгааг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлэв. Тэрбээр “40 тоннын 14 ширхэг чингэлэг чөлөөлөхөөс 14-ийг, 10×24 харьцаатай барааны агуулахыг чөлөөлөөд байна. Өнөөдөр 10×10, 8×6 хэмжээтэй хоёр ширхэг сэндвичэн байшин буулгана” хэмээн цахим хаягтаа бичжээ. S.Оutlet дэлгүүрийн барилгыг энэ сарын 5-наас буулгаж эхэлсэн.

images-2.jpg

2023-09-07 14:45
АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогт цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Намын анхдагч нар 2024 оны сонгуулиар байр сууриа хоёр дахь үеийнхэндээ шилжүүлж байгаа. Үүнийг намынхан ардчиллын дахин сэргэн мандалтын эхлэл гэж харж байна. 1980, 1990 оныхон АН-ын удирдлагад шинээр орж ирж байгаа. Энэ нь бодлогын хувьд томоохон өөрчлөлт болно. Манай улсын 33 жилийн түүхийн […]

batlamj2.jpg

2023-09-07 14:34
“Банкны салбарын тойм” судалгааны 2023 оны эхний хагас жилийн үзүүлэлтүүдийг Монголын Банкны Холбооноос танилцуулах үеэр банкны IPO-той холбоотой мэдээллийг Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар өглөө. Банкны салбарын үзүүлэлт эхний хагас жилд тогтвортой, өсөлттэй, салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11% нэмэгдэв. Тэрбээр хэлэхдээ “Системийн нөлөө бүхий таван банк IPO амжилттай хийж, 447 тэрбум төгрөгийг татан […]

Untitled-design-1-1280x721.png

2023-08-23 10:32
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Багахангай дүүргийн Засаг дарга А.Сүхболд нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ын төслийн гэрээнд өнөөдөр буюу 2023 оны наймдугаар сарын 22-ны өдөр гарын үсэг зурав. Энэхүү төслийн хүрээнд Багахангай дүүргийн 44 дүгээр цэцэрлэгийн хоёрдугаар байрны […]

мөнгө-580x365.jpg

2023-08-22 12:05
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 8 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 139 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 109 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 863 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас […]

309888-22082023-1692671747-1340797956-noots.jpg

2023-08-22 12:02
Өнгөрсөн сарын байдлаар гадаад валютын нийт нөөц 3.8 тэрбум ам.долларт хүрчээ. Ингэснээр оны эхнээс 12 хувиар, жилийн өмнөхөөс 33 хувиар өссөн байна. Хэдийгээр гадаад валютын нөөц өссөн ч төгрөг ам.долларыг эсрэг суларч, 3473 төгрөгтэй тэнцэж байна. Долдугаар сарын 1-нд нэг ам.доллар 3440 төгрөг байсан юм. Монголбанк эзэмшин, удирдаж байгаа гадаад валютын улсын нөөцийн гадаад төлбөрийг […]

unnamed-4.jpg

2023-08-10 11:38
Нийслэл хот 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5,000,000 (таван сая) хүртэлх ширхэг нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд, өрсөлдөхүйц нөхцөлтэйгөөр гаргаж арилжаалахыг Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчдийн олонх нь дэмжлээ. Улмаар татан төвлөрүүлсэн хөрөнгөөр нийслэлийн төсөвт туссан төсөл, арга хэмжээг санхүүжүүлж, зарцуулалтад хяналт тавих, үнэт цаасны хүү болон үндсэн төлбөрийн эргэн […]

1dcc7d451369000652c3258674ebd67b.jpg

2023-07-19 11:42
Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ 2023 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 11.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.1 их наяд төгрөг буюу 38.2 хувиар өсжээ. Харин тэнцвэржүүлсэн орлого 10.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.2 их наяд төгрөг буюу 44.0 хувиар өссөн байна. Улсын нэгдсэн төсвийн […]