БНХАУ-д “Улаанбаатарын үдэш” дуугаар нэрд гараад буй Төвөдийн өөртөө засах орны Хөх нуурт нутагладаг малчин гаралтай ээж, хүү хоёр Улаанбаатар хотод иржээ. Тэдний клипийн зураг авалт нь Улаанбаатар хот болон хот орчимд хийгдэж байгааг Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас мэдээллээ.
Монгол орны байгаль, соёл урлагийг сурталчлан таниулж буй ээж, хүү хоёрын хамтлаг БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран ажиллах саналуудаа хэлэлцэж, Монгол Улсын аялал жуулчлалын элч болон уран бүтээлдээ Монгол орны сайхан байгаль, зан заншил өв уламжлалыг тусган ажиллахаар болжээ.
Ээж Гензанг Жуама, хүү Данжен нарын хамтран дуулсан “Улаанбаатарын үдэш” дуу Tiktok зэрэг цахим орчинд 250 сая үзэлттэй бөгөөд Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн тухай мэдээлэл БНХАУ-ын цахим орчинд цацагдсан даруйд 20 сая гаруй хүнд хүрсэн байна.