yduural.jpg

2018-02-01 09:58
Азийн орон атлаа адилтгах гэхээр Африкийн орнуудтай жагсах болсон Монголын эдийн засгийн үзүүлэлтүүд өнгөрсөн жилүүдэд нэлээн муудсан.Тодруулбал, ДНБ-ийг гадаад өртэй харьцуулсан судалгаагаар Монгол Улс нь Мозамбик, Украин, Словени, Зимбабве зэрэг улстай зуузай холбодог. Авлигын төвшнөөр бол Нигертэй адил. Дампуурлын магадлалаар дефолт болох хамгийн өндөр эрсдэлтэй 14 орны наймдугаарт эрэмбэлэгдэж байгаа юм. Энэ утгаараа Аргентин, Чилитэй […]

OUVS.jpg

2018-01-26 12:32
Олон Улсын Валютын сангийн төлөөлөгчид Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн гурав дахь шатны үнэлгээг хийхээр ажиллаж байна. Тэд манай улсад 14 хоногийн турш ажиллаж хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгаа, цаашид ямар арга хэмжээ авах талаар дүгнэлт гаргах юм. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш эдийн засагт эерэг үзүүлэлт гарсан гэх боловч долоон төрлийн татварын нэмэх шаардлагатай болсон нь аж ахуй […]

ajliin-bair.jpg

2018-01-25 09:26
Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. 468 сая ам.долларын санхүүжилтийг эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, нийгмийн хамгааллын салбарын тогтвортой байдлыг хангах, ажлын байр бий болгох чиглэлд зарцуулах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

UTAA-1.jpg

2018-01-24 10:07
Улс даяар утаагаа яах вэ гэлцэж байна. Ерөнхийлөгч хэлэлцүүлэг хийж, Ерөнхий сайд нь утаа гардаггүй, яндантай зуухаа очиж үзлээ, гаднаас зээл, тусламж гуйлаа. УИХ-ын гишүүд Улаанбаатарын гэр хороолол руу гүйлдэн  агаарын чанарыг хэмжиж, манайхаас өөр газарт бол музейн үзмэр байх ёстой зуух янданг тойрон нүдээ бүлтийлгэн танилцаж, за­рим нь “Гоё хээтэй шинэ зуух тавьчихвал утаа […]

medeenee.jpg

2018-01-22 13:09
Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон БХБ-ын сайд Х.Баделхан нар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй өнөөдөр уулзлаа. Энэ үеэр БХБ-ын сайд Х.Баделхан ипотекийн зээлийн урьдчилгааг 25 хувь болгохоор ярьж байгаа хэмээв. Энэ асуудлыг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар оруулах юм байна.

Untitled-4-6.jpg

2018-01-19 09:39
Хятадын ДНБ-ий өсөлт 2017 онд 6.7 хувийн хүлээлтээсээ давж, 6.9 хувийн өсөлттэй гарчээ. Энэхүү мэдээллийн тус улсын Төрийн статистикийн товчооноос гаргалаа. “Урьдчилсан дүн мэдээгээр Хятадын ДНБ 2017 онд 82.72 их наяд юань буюу 12.72 орчим их наяд ам.долларт хүрсэн нь өнгөрсөн жилийнхээс 6.9 хувиар илүү юм. Тухайлбал эхний улиралд жилийн ДНБ-ий өсөлт 6.9 хувь, хоёрдугаар […]

2305.jpg

2018-01-18 11:27
Шатахууны үнэ нэмэгдэх яриа тарсан, дээр нь Сар шинийн баяр дөхсөнийг далимдуулан, ченжүүд махны үнийг өсгөчихөж. ШӨХТГ-аас шатахууны үнийн зохиомол хөөрөгдөлтэй холбоотойгоор аливаа бүтээгдэхүүний өртгийг нэмбэл, буруутай нь тогтоогдсон байгууллага, иргэнийг торгоно гэдгээ илэрхийлсэн. Гэсэн ч бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх сургаар махны үнэ аль хэдийнэ өсчээ. 66.2 сая толгой малтай манай улс махаар гачигдах учиргүйг […]

tdb.jpg

2018-01-17 17:01
Худалдаа хөгжлийн банкны ATM-аас бэлэн мөнгө аваад баримт хэвлэх гэхэд төлбөр нь 100 төгрөг болж өссөн байх юм. Уг нь ийм үйлчилгээ авсны төлбөрт өмнө нь 50 төгрөг төлж байснаа сайн санаж байна. Бусад банк ч 50 төгрөгөөр баримт хэвлэж байгаа. Харин Монголын хамгийн том банк гэгддэг Худалдаа хөгжлийн банк ийн үйлчилгээнийхээ төлбөрийг хоёр дахин […]

zeell.jpg

2018-01-16 12:35
Үндэсний статистикийн хорооноос хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны эцэст 823.3 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 70.4 тэрбум төгрөг буюу 7.9 хувиар, өмнөх оноос 81.0 тэрбум төгрөгөөр буюу 9.0 хувиар буурсан.  Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2017 оны эцэст 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 3.0 тэрбум төгрөг буюу 0.3 хувиар буурч, өмнөх оноос 101.3 […]

evluuleg.jpg

2018-01-15 16:09
Нийслэлийн статистикийн газраас Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 37 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнэд энэ сарын 10-д ажиглалт хийсэн дүнгээ танилцуулжээ. Ажиглалтаар өргөн хэрэглээний барааны үнэ өмнөх долоо хоногоос 31 нэрийн барааны үнэ тогтвортой, 1 нэрийн барааны үнэ буурсан, 5 нэрийн барааны үнэ өссөн үзүүлэлттэй гарчээ. Махны дундаж үнэ […]