Олон Улсын Валютын сангийн төлөөлөгчид Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн гурав дахь шатны үнэлгээг хийхээр ажиллаж байна. Тэд манай улсад 14 хоногийн турш ажиллаж хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгаа, цаашид ямар арга хэмжээ авах талаар дүгнэлт гаргах юм.
Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш эдийн засагт эерэг үзүүлэлт гарсан гэх боловч долоон төрлийн татварын нэмэх шаардлагатай болсон нь аж ахуй нэгж, иргэдэд хүнд тусаад буй. Иймд Засгийн газар ОУВС-тай зарим төрлийн татварын нэмэгдлийг эргэж харах, хугацааг нь сунгах зэрэг тодорхой саналууд тавихаар бэлтгэсэн. Сангийн яамны зүгээс хэлцэл дөнгөж эхэлж байгаа учраас тодорхой үр дүн хэлэхэд эрт байгааг хэлж байв.