Ипотекийн зээлийн урьдчилгааг 25 хувь болгоно гэв

2018-01-22 13:09
medeenee

Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон БХБ-ын сайд Х.Баделхан нар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй өнөөдөр уулзлаа. Энэ үеэр БХБ-ын сайд Х.Баделхан ипотекийн зээлийн урьдчилгааг 25 хувь болгохоор ярьж байгаа хэмээв. Энэ асуудлыг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар оруулах юм байна.